БААБАРДОО: Ардчилс ан намынхан Ардчиллыг төгсгөж МАН- д нэгдэж МАНАН болох аянгаа эхлүүлжээ

ТӨГС-Ардчилал гэсэн муу ёрын нэрт нэгэн аянг Ардчилсан намын *мал*-ууд эхлүүлжээ. Тэд үнэхээр Ардчиллыг төгсгөл

болгохоор шийдсэн бололтой гэж гадуур амтай болгон цуурч байна. Үнэн худлыг бүү мэд.

Гэхдээ л олны үг ортой ч гэх шиг. АРДЧИЛАЛ-ТӨГС гэдэг нь үнэндээ хүмүүст *Ардчиллыг булшлах, ардчиллын хойдохыг унших, ардчилал баяртай* гэхчилэн л ойлгогдож байгаа бололтой. Хужаа арга дотор ухаанаар далд утгаар ингэж нэрлэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй гэнэ.

Ардчилсан намын пи арчид гэж өөрийн толгойгүй *сармагчин*-гууд байх бөгөөд дандаа МАН-ыг даган дуурайж тэдний хаясан гадилыг түүж байдагийн нэгэн тод жишээ энэ ажгуу. Учир юу гэвэл МАН-хан дөнгөж саяхан л Иргэдээ сонсоё аян гэх бас нэгэн худлаа шоу зохиож дөвчигнөцгөөсөн. Үр дүн гэж юм даан ч гараагүй.

Харин МАН-ын удирдлагууд цаагуураа өөрийн намын идэвхтэн, улаан хамгаалагч, даган баясагч, бялуу хүртэгч нараа нэгтгэж Сонгууль хэмээх их байлдааны өмнө хээрийн сургуулилт хийлгэсэн нь энэ мэт ил харагдана.

Үнэндээ бас л дотор газрын муу ухаанаар сэтгэж хийсэн энэхүү аяны ИРГДЭЭ СОНСОЁ  гэх нэр нь Иргэдээ харахгүй, иргэдэд хариулт хэлэхгүй… гэсэн далд санааг агуулсан сохор хэлгүй хүний доголон аялал байваа…

Энэ мэтчилэн манай хоёр эрх баригч намууд явуургүй нохой арга башир явдалаараа олон түмний толгойг эргүүлэн сатааруулж луйвар дээрэмээ ардуур нь нам нийлж сэм хийж байх шигээ…

Аян моодонд орох цагаар намууд найрлаж ард түмнийг молигдоноо гэж.

Нийтлэлч: БААБАРДОО


URL:

Сэтгэгдэл бичих