Мэдээллийг зориуд нуун дарагдуулж байжээ

Баянзүрх дүүргийн Сансар хороолол дахь “Оргилуун” төвийн хажууд байрлах “Loving Hut” цагаан хоолны газар энэ сарын 20-ны өдөр газын тоног төхөөрөмж дэлбэрсний улмаас таван хүн түлэгдэж, бэртсэн хэрэг гарчээ. Хохирсон иргэдийн нэгнийх нь гэр бүлийн хүн манайд мэдээлэхдээ “Хэрэг гарснаас хойш тус газрынхан мэдээллийг зориуд нуун дарагдуулсаар байгаа”-г онцолсон юм.

Мөн “Түлэгдсэн таван хүний гурвынх нь биеийн байдал тун хүнд байна. Дандаа эмэгтэй хүмүүс учир хэцүү байгаа. Хоёр нь дунд зэргийн түлэгдэлтэй. Гэхдээ л ямар сайн байхав” гэлээ.

Ямартай ч газын төхөөрөмж хоолны газрын гал тогооны залгуур, дахилгааны гэмтлээс үүдэж дэлбэрсэнийг тэндхийн хүмүүс ярьсан юм.

Т.Батсугар
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.