Эрдэмтэд 1 хуушуур, сайд 10 хуушуур иддэг

Улс орны ирээдүй хөгжлийн чиг хандлага эрдэмтэн судлаачдаас ихээхэн хамаардаг. Гэтэл манайх шиг эрдэмтэн судлаачдынхаа нийгмийн асуудлыг мартсан улс орон дэлхийд хаана ч байхгүй ээ.

Ийм учраас энэ байгууллагыг хөгжүүлэх, оршин  тогтнох гол хөшүүрэг болох ажиллагсдын нийгмийн асуудал тэр дундаа цалин хөлс, урамшууллыг өдгөө хүртэл мөрдөж ирсэн нь амьдралын наад захын шаардлага, хэрэгцээг хангахгүй байгаа энэ системийг халах цаг болсон хэмээн ШУ-ын байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны гишүүн н.Зоёо хэлсэн юм. Тус холбооны зүгээс өнөөдөр БСШУЯ-ны гадаа жагсаж байгаа бөгөөд асуудлыг нь шийдэхгүй бол ирэх Лхагва гаригаас суулт зарлахаа мэдэгдсэн юм. Өнөөдөр БСШУЯ дотоод ажилтай байгаа юм.

Гэхдээ жагсагчидтай уулзаж, ярилцахыг хүссэн ч эрдэмтэд уулзахыг хүссэнгүй. Учир нь тэд тодорхой дөрвөн асуудлаар гурван жилийн турш хөөцөлдөж, асуудлыг тавьсан ч яам болон сайд Ё.Отгонбаяр тоогоогүй байна. Тиймээс эрдэмтэд дуу хоолойгоо нэгтгэн сайдыг огцор эсвэл ажлаа хий гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд манай улс шинжлэх ухааны салбарт 150 сая төгрөг төсөвлөж байжээ.

Харин энэ жил 110 сая төгрөг болтлоо буурчээ. Гэхдээ тэр мөнгө нь олигтойхон тоног төхөөрөмж авахад ч хүрэлцдэггүй гэдгийг эрдэмтэд хэлж байгаа юм. Жагсагчид эрдэмтэд 1 хуушуур, сайд 10 хуушуур иддэг гэсэн лоозон барьсан байв.
Х.Өнөрсайхан
niigem.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих