Тост, Тосонбумбын нурууны лицензийг цуцлахад 1.1 тэрбум төгрөг хэрэгтэй

01064b0b81172ec6c4170ec27bbbabc5

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалтанд авахын тулд 1.1 тэрбум төгрөгийг уул уурхайн компанид буцаан олгох шаардлагатай гэнэ.

Учир нь дээрх газар нутгийг тойроод хайгуулын 13, ашиглалтын гурван тусгай зөвшөөрлын дагуу 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс улсын тусгай хамгаалалтанд багтах бүсэд 2007-2009 оны хооронд найман аж ахуйн нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг байна. Дээрх аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахын тулд зардлын мөнгө болох 1.1 тэрбум төгрөгийг буцаан олгох гэнэ.

Тост, Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалтанд авахын тулд 1.1 тэрбум төгрөгийг уул уурхайн компанид буцаан олгох шаардлагатай

Тост Тосонбумбын нуруунд монгол оронд төдийгүй, дэлхийд ховордож буй улаан номонд орсон цоохор ирвэс нутагладаг амьдардаг цөөн хэдэн газар нутгийн нэг юм.

Одоогоор “Өмнийн говийн элс”, “МАК”, “Монгол Алт”, “Өсөх зоос”,”Саусгоби коэл транс” зэрэг уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа юм. Харин “Жавхлант орд” компани далд уурхай явуулах зөвшөөрлөө авчээ. Мөн олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй “Зөв Зэлмэн”, “Голд транс” зэрэг компани байгаа юм.

Манай улсын газар нутгийн 17.4 хувь нь улсын тусгай хамгаалтанд байгаа юм.

Т.Буянаа

dorgio.mn


URL:

Нэр: зочин Огноо: 8 December 2015

Биологич байгал хамгаалагч залуу маань 1,1 тэрбум төгрөгний золиос болсон байх нээ.Иймэрхүү янзаар лиценз олгоод байьал хамаг сайхан ховор баялагтайг нт галны болон дотодын шуналтай өлмөн нүдтэнд аьчих юм байна л даа.Ер ньүндсэн хуулиндаа ард түмний өмч гэж тунхаглан зарлигдчихаад хувийн өмчөө ашиглаж зарж байгаа этгээдүүдэд тохирсон шийтгэл.хууль.хариуцлага байна уу.Байдаг бол хэрэгжүүлэх цаг нь болж.байхгүй бол бий болгох цаг үе нь иржээ.Талийгаач хүү бол ард түмний өмч гэж тэмцсэнээс болж амиа алдлаадаа.Нөгөөдүүл нь мөнгө.өмчийнхөө төлөө хүний амь хөнөөж байна.Ийм юм даамжирьал аймшигтай .м.Жаргалын эх амар амгалан гэдэг дээ.Төр баригч болон хуулийнхаан.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.