Ш.Ариунбаатар дэлхийн хошой аварга боллоо

Энэ оны 12 дугаар сарын 02 – аас 05 -ны хооронд ОХУ-ын Москва хотод “RAW” буюу ( хувцас, хэрэглэлгүй ) Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Тус тэмцээнд  манай улсаас Монголын Пауэрлифтингийн анхны Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аварга Шаравдорж овогтой Ариунбаатар оролцсон бөгөөд насанд хүрэгчидийн ангилалын 90 клиграммийн жинд 19 орны тамирчидтай өрсөлдөж Хүрэл медаль хүртжээ.

Түүнчлэн Оросын холбооны улсын Москва хотод 2015 оны 12 дугаар сарын 04-аас 06–ны хооронд зохион байгууллагдсан “RAW” буюу (хувцас, хэрэглэлгүй) Пауэрлифтингийн Дэлхийн Супер Цомын аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчидийн ангилалын 90 клиграммийн жинд оролцож Алтан медаль авч Дэлхийн Цомын хошой аварга болж амжилтаа ахиулсан таатай мэдээ байна.


URL:

Нэр: ынын Огноо: 10 December 2015

alt avsan yum uu hurel avsan yum uu

Нэр: alt Огноо: 11 December 2015

ali aliniig ni avjee

Сэтгэгдэл бичих