ОХУ-руу бугын эвэр гаргах гэж байжээ

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн “Дүүхээ” төвийн баруун талд бугын эвэр ачсан тээврийн хэрэгсэл байна” гэсэн мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгчээ.

Мэдээллийн дагуу хэргийг шалгаад үзэхэд Баянгол дүүргийн 3-р хороонд оршин суух 54 настай эрэгтэй Ц гэгч нь 4900 кг халиун бугын эвэр “HINO” автомашинаар тээвэрлэж ОХУ руу гаргах гэж байсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих