Боломжоос давсан хэрэглээ

“Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий”
Өдгөө бидний зарим нь өдөн куртка өмсөж автобусанд сууж, хуруундаа ганц нэг бөгжтэй явахаас ичдэг болж дээ. Энэ бидний эмгэнэл боломжоос давсан хэрэглээ, бусдад гайхуулахын тулд гоёж, баярхах хүсэл, олон гэр бүлийг өр зээлтэй, өрнөөс үүдэлтэй хэрүүл маргааны үндэс болж, эцэст нь аргаа барахдаа энэ бүхнээ зарж үрж, зээлсэн мөнгөө дарж, харамсалын нулимс унагаах, энэ бүхэн эмгэнэл биш гэж үү?

Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэсэн сургаапь үгийг өвөг дээдэс минь сургаж асан. Энэ л хийрхэл баярхал боломжоос давсан хэрэглээнээс болгоомжилж явахыг сануулах гэсэн юм. Хүн гэдэг бодьгал өөр өөрийн боломжиндоо хэрэглээгээ нийцүүлж явах учиртай.

Бусдад баян, мундаг харагдахын тулд бусдаас зээлж хэрэглээгээ хэрэгжүүлэх юун? Үнэхээр тансаг сайхан хэрэглээг бий болгохыг хүсвэл, тэр хэрээрээ хөдөлмөрлөж боломжиндоо тааруул. Өнөөдөр сарын 200 долларын цалин, орлоготой байж, заавал үнэтэй гоё машин авч унах гэж зүтгэнэ.

Хэрэв та авсан ч түүнийхээ түлшийг дийлэх болов уу? Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий. Хүн ер нь хэрэглээгээ өөрт байгаа боломжиндоо тааруулах нь зүйтэй. Өөрт байгаа боломжоо нэмэгдүүлэхийн тулд илүү сайн суралцаж, илүү их хөдөлмөрлөж хожим хүссэн сайхан байрандаа амьдарч тансаг машинаа унах боломж илүү нээгдэнэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Эх сурвалж: “Соёмбо”


URL:

Сэтгэгдэл бичих