АН 2016 оны сонгуулийг Өвөрхангайдахаар шийдсэн үү

Сонгуулийн жил гарахад 20 хоног үлдлээ. Гэтэл сонгуулийн хуулийг өөрчлөх хүлээлт тайлагдаагүй л байна. Уг нь Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал шинэ УИХ бүрдмэгц л тавигдсан ч гурван жил хагаст өөрчилж “амжилгүй” хуулийн хугацаанд туллаа.

Энэ хэний гавьяа вэ гэгч л болж байна. Тэр нь бодвол мөн л АН-ынхны гавьяа бололтой юм. Сонгуулийн шинэ хуулийн төсөл болон нэмэлт өөрчлөлт оруулах хоёр нийт гурван төсөл өргөн баригдаад хэлэлцэгдэж эхэлсэн ч АН-ынхан уг хуулиудыг нэгтгэж батлахаасаа хойш суун гацааж байна.

Учир нь тэд 2011 оны сонгуулийн хууль буюу одоо хүчинтэй байгаа хуулиар сонгууль явуулж ахин “олуулаа” болохыг хүсч байгаа нь тодорхой байна. Хакердаж болох хар машинаар сонгогчдын саналыг тоолж луйвар хийхээс эхлээд хэдэн мянган сонгогчдын саналаар илт дутуу ялагдчихаад шүүхийн шийдвэрээр УИХын гишүүн болсон тус намын гишүүд ирэх сонгуульд мөн л энэ жишгээрээ “ялна” гэж тооцож байгаа бололтой.

Тэгвэл Өвөрхангайд 2012 оны сонгуулиар С.Чинзориг 48, Н.Төмөрхүү 43, Г.Батхүү 40, Д.Зоригт 34, Г.Шийлэгдамба 12 хувийн саналыг тус тус авсан байдаг. Энэ нь С.Чинзориг Г.Батхүүгээс 3554, Д.Зоригтоос 6698, Н.Төмөрхүү Г.Батхүүгээс 1328, Д.Зоригтоос 4472 орчим санал илүү авсан ч “насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан” гэх үндэслэлээр хаа холын Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэг шүүгчийн захирамжаар парламентад суух эрхээ хасуулсан будлиан гарсан. Үүнийг АН-ын Өвөрхангайдах мэх ч гэж нэрлэж болох мэт.

Мөн сонгуулийн маргаан хэт сунжирдагийн нэг жишээ нь Увсын маргаан. Дөнгөж саяхан л нэг юм эцэслэгдсэн гэж дуулдана лээ. Тэгэхээр гурван жил гаруй маргаан үргэлжлээд илт ийм худал хуурмаг дүн гарчихаад байхад тэр сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гээд суух нь ардчилсан явдал ч биш байх.

Мөн сонгуулийн хуулийг өөрчлөх дээр Монгол улсад бүртгэлтэй 20 нам нэгдчихээд байхад АН дан ганцаараа сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гээд цахдаад байх нь ёс зүйтэй хэрэг үү. Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гэдэг нь АН-ынхан ирэх сонгуулиар Монгол улс даяар Өвөрхангайдах гэж байгааг л харуулж байна.

Г.Самбаа

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Нэр: zochin Огноо: 10 December 2015

AN yunaas aigaad bga ym no toi bolohooroo aij bga bhgui yu mongol ulsiig suiruullee ard tumen yduurch guitslee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.