Н.Энхбаярыг Шадар сайд болгох саналыг Ч.Сайханбилэг тавьсан

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох асуудлын талаар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд тус намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж “МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар намын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгох, Ц.Оюунбаатарыг Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрүүл мэнд, спортын сайд болгох хүсэлтийг хэлэлцэж, энэ асуудлыг өргөн барьж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгох хүсэлтийг Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг өөрөө эхэлж тавьсан” гэж онцолсон юм.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн дараах асуултад хариуллаа.

 -МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхээс буруутай гэж ял авч байсан. Төрийн албан тушаалд очих эрх нь нээгдсэн юм уу?

-Өршөөлийн үзүүлэх тухай хуулиар нэмэгдэл ял буюу ялтайд тооцох хугацаа өршөөгдсөн.

-АН-ынхан Н.Энхбаяр өөрөө Шадар сайд болъё гэдэг санал тавьсан, бүлэг дэмжсэн гэж мэдэгдсэн.

-Манай намын зүгээс ямар нэгэн саналыг тавиагүй. Анх нэлээд хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санаачилгыг гаргасан.  Н.Энхбаяр дарга маань Шадар сайдаар ажиллах бүрэн боломжтой. Мөн Ц.Оюунбаатар Шадар сайд өөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсан.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: Zochin Огноо: 12 December 2015

MAH iin Eronxii Nariin Baichgii Darga uunees ix um xiine . MAH teneg baina aa. Naad Munkbat chine Enxbayariin buunii noxoi sh dee. Ta nar xedxen jiliig omniig sanaach. Xuvsgalchdiin talbaid yaj naadax chine yaj dalbagnaj bailaa daa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.