Олонхгүй парламентад онц муу дүн тавья

http://www.bolod.mn/Upload/news/143921729355c8b68d4b724.jpg

Шинэ он гарахад 20 хоног, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сарын хугацаа үлджээ. Хоорондоо огтхон ч хамааралгүй шинэ он, УИХ хоёрыг яагаад холбоод биччихэв гэж үү. Шинэ он гарангуут УИХ дээр шийдлээ хүлээж буй хоёр том хуулийг хэлэлцэх боломжгүй болно. Тэгээд удалгүй намрын чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд сонгуулийн бэлтгэлдээ ханцуй шамлан орно. Хаврын чуулганы хугацаанд гишүүд чуулганд суухаас тойрогтоо очихыг илүүд үзэх тул ирэх хаврын чуулганаас олигтой үр дүн хүлээлтгүй. Ерөнхийдөө энэ парламентын хууль баглах, бүтээмжтэй ажиллах чадамж ншнэ оноор хэмжигдэж байгаа гэхэд болно. Ингэхээр УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сарын хугацаа үлдэж байгаа мэт боловч ажил хийхэд хорь хоногийн хугацаа л үлдээд буй гэхэд хилсдэхгүй.

Үе үеийн парламент өөр өөрийн өнгө төрхөөр түүхэнд үлдэж байгаа. Харин энэ уцаагийн УИХ юу гэж бичигдэх бол. Энэ парламентаас бид юу хүлээж, найдаж байсан бэ. 2012- 2016 оны параментад хийвэл зохих ямар ажил байв. Тэр нөөц бололцоогоо хэр ашиглав. Эдгээр асуултад хариулт хайгаад үзье.

Улс төрийн таван намын төлөөлөлтэй, хоёр гол намын суудлын харьцаа хол зөрүүгүй, аль нэг нам олонх болоогүй нь энэ удаагийн УИХ- ын онцлог. Аль нэг улс төрийн хүчин олонх болоогүй нь зарим тохиолдолд давуу тал болохоор байв. Ийм үед зөвшилцлөөр томоохон олон асуудлыг шийдэж болох байлаа. Тухайлбал, аль нэг нам олонх байхдаа хийвэл араас нь байнга хардлага дагаж байдаг Сонгуулийн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намууцын тухай хууль, аль нэг талын биш, ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой Үндсэн хуулийн өөрчлөлт зэргийг энэ парламентаас хүлээж байв. Мөн улстөрчид, улс төр дэх бизнесийн бүлэглэлүүд нэг нэгнийхээ хөлд дэгээ тавьсаар өнөөдөртэй золгосон Оюутолгой, Тавантолгой төслийг хөдөлгөх боломж тэдэнд байсан юм. Аливаа зүйлд тохироо бүрдэх гэж байдаг даа. Чухам энэ үед дээрх асуудлууцыг шийдэх тохироо нь бүрдээд байлаа. Эдгээр асуудлыг шийдэж чадсан бол энэ парламент энэ цаг үедээ үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн гэж түүхэнд бичигдэх байсан бго. Харамсалтай нь энэ УИХ алийг нь ч хийж чадсангүй.

Дээр дурдсан асууцлуудаас нийгмийн анхаарлыг татаж буй цар хүрээ, сүр бараагаараа жин дарж буй Үндсэн хуулийг аваад үзье л дээ. Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг хулгай хийхийн дайтай хүлээж авдаг нийгмийн сэтгэхүй сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, эцэг хуульд гар хүрэх шаардлага байгааг хүлээн зөвшөөрөөд байна. Судалгааны байгууллагаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг иргэд дэмжиж буй эсэхийг тандахаар судалгаа явуулахад судалгаанд оролцсон иргэдийн 72.6 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлсэн нь үүний нотолгоо. Эрх мэдлийн давхцал, тодорхойгүй байдлаас төр, засаглалын хямрал эхтэй гэж улс төрийн намууд, улс төрчид дуу нэгтэй зөвшөөрч буй. Төрийн гурван өндөрлөг сүүлийн гурван жилийн хугацаанд тоотой хэдэн асуудал дээр санал нэгдсэний нэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байлаа.

Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэсэн. Одоо нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал, улс төр, нийгэмд үүсэж буй олон асуудал засагаальш хямралаас үүдэлтэй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд Үндсэн хуупьд өөрчлөлт оруулах асууцал хүчтэй хөндөгдөж, янз янзын санаа оноо гарч эхэлсэн. Энэ нь өнөөгийн парламентьш үед ажил хэрэг болж, УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө өргөн барьчихаад байгаа ч УИХ-аар хэлэлцэж батлахаасаа нэгэнт өнгөрсөн.

Нийгмийн болоод засаглалын хямрал, болж бүтэхгүй байгаа бүхэн улстөрчдийн хэлээд байгаачлан Үндсэн хуулиас үүдэж байгаа бол эдгээр хямралын шалтгааныг арилгах боломжийг энэ парламент үгүй хийлээ. Бүх талаасаа ойлголцсон энэ алтан үеийг алдсанаар Үндсэн хуулийг өөрчлөх ажил ямар хугацаагаар хойшилж байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Шинэ парламент ямар бүрэлдэхүүнтэй байх, хүчний харьцаа ямар байх, Yндсэн хуулийг өөрчлөх хүсэл эрмэлзэл, улс төрийн ойлголцол бий болох уу, өнөөгийнх шиг тохироо бүрдэх үү, үгүй юү гээд сетон асууцал байгаа юм.

Олонхгүй парламентаас хүлээж байсан өөр нэг чухал хууль нь Сонгуулийн хууль. УИХ-д олонх болсон нам сонгуулийн бэлтгэлээ хангах ажлынхаа нэг хэсэг болгож Сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар өөрчилдөг жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ буруу жишгийг халж, Сонгуулийн хуулиа боловсронгуй болгож, намуудын саналыг тэгш тусгасан, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй дундын хувилбарыг батлаад, ойрын хэдэн жилдээ тэр хуулиараа сонгуулиа явуулах талаар яриад удаж байна. Энэ хуулийг батлах боломж УИХ-д байсан ч мөн л баталж амжихгүй шинэ онгой золгох нь тодорхой болж байна.

Намуудын санхүүжилтийг ил тод болгож, тайлан баланс, хандивлагчдын талаар мэдээлэх, улс төрийн соёлтой, зөв бодлоготой улс төрийн намууцыг төлөвшүүлэх, ингэснээрээ Монгол Улсын төрийг авлига, албан тушаалын наймаанаас холдуулах боломж бас энэ парламентад байв. Улс төрийн намуудын болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн сураг бараг энэ парламент эмхлэгдэхтэй зэрэгцээд гарсан. Улс төрийн намын санхүүжшпийн тухай хуулийн сураг алдарсан бол Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл өргөн баригдаагүй байхдаа эсэргүүцэлтэй тулгараад эхэлсэн тул энэ парламентаар батлагдах найдлага багатай харагдаж байгаа.

Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН-ыг оруулахдаа АН, МАН хоер мега төс лүүдийг явуулна, Ү ндсэн хууль болон Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна гэсэн тохироо хийсэн. Төд удалгүй АН-ынхан хамтрагчаа засгаас хөөж орхисноор дээрх асуудпууц сөрөг хүчний “сөрсөн базаа”-нд ороод таг болсон юм.

Ингээд харвал энэ парламент Оюутолгойг самарсан, Тавантолгойг гацаасан, Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг өөрчлөх алтан боломжийг ашиглаж чадаагүй, хөл толгойгоо олохгүй байсаар хугацаагаа дуусгасан гэсэн тааруухан тодорхойлолттой үлдэх шинжтэй.

Гэхдээ бүхэл бүтэн дөрвөн жилд энэ гээд хэлчих зүйлгүй байна ч гэж юу байх вэ. Гол гол хуулиудаа баталж чадахгүй бүрэн эрхийнхээ хугацааны шувтаргатай золгож буй ч бас гялайж гялтайх юм бий. Тухайлбал, саяхан батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль эрх зүйн орчинд олон дэвшил авчирч буй талаар хуульчид ярьж байгаа.

Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд болон ээж, аавуудад хүлээлт үүсгээд буй Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталсан. Харамсалтай нь төсөв мөнгө нь шийдэгдээгүй тул уг хууль хэзээ хэрэгжиж эхлэх, хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа. Мөн удаан яригдсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг эцэслэн баталсан. Бас л мөнгөний асууцлаас болоод 2017 он хүртэл хэрэгжихгүй юм билээ.

Х.УЯНГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих