NBA: Улирлын өмнөх 43 тоглолт цуцлагдлаа
NBА-ын ажил хаялт ирэх улирлын хуваарьт нилээдгүй өөрчлөлт оруулж байна. NBА-ын улирал эхлэхээс өмнө явагддаг хяналтын тоглолтууд товлосон хугацаандаа эхлэхгүйн улмаас 43 тоглолт цуцлагдлаа.
Хуваарь ёсоор 10 сарын 3-нд багууд бэлтгэлд гарч тоглолтуудаа хийх ёстой байсан ч тоглогчидтой хэлэлцээрт хүрээгүйн үр дүнд 10 сарын 9-өөс 15-ны хооронд явагдахаар төлөвлөгдөж байсан бүх тоглолтууд ийнхүү тоглох боломжгүй болсон байна.
Энэ тухай төлөөлөх албаны хүн Адам Силвэр:
-“Хуваарийн дагуу багууд бэлтгэлдээ гарч, тоглолт хийж чадахаа байсанд, мөн өмнөх улирлын эхний 7 хоног цуцлагдсан нь харамсалтай байна” хэмээсэн бол харин тоглогчдын холбооноос энэхүү асуудлын тухайд ямар нэгэн сэтгэгдэл хэлсэнгүй.
Түүхийн хуудсанд бичигдсэнээр 1998 онд улирлын тоглолт 50 хүртэл багасч байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз.
Хэдий талууд хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа ч аль аль талаас найдвар тавьж байгаа тухай холбогдох мэргэжилтнүүд ярьж байгаа ба хамгийн харамсалтай нь өмнөх баасан гаригт амжилтгүй болсон уулзалтын дараагийнх нь хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.
Юутай ч сүүлийн өдрүүдэд гадаадын сонин хэвлэлээр ирэх хоёр долоо хоногийн хугацаанд талууд ямар нэгэн шийдвэрт хүрнэ хэмээн тэд үзэж байгаа ажээ.
Г.Зол-Эрдэнэ
URL: