Дуншаад дуншаад тєрдєггvй хууль буюу Далд эрх ашиг

Сонгуулийн жил гарахад ганцхан улирлын хугацаа vлдлээ. Наадмын дараагаас гэгчээр ємнєх шинэ парламент бvрэлдэж эхлэнгvvтээ хэлэлцэх асуудлынхаа нэн тэргvvнд Сонгуулийн тухай хуулийг жагсаан, гурван жил, хавар, намрын чуулган боловсруулж, гарын vсэг зуран цэг тавьж чадалгvй байсаар отгон намрын чуулганаа угтах гэж байна. Урт нэртэй хууль гэдэг шиг удаан дуншиж байгаа хууль шvv, энэ.  Энэ хугацаанд парламент нэг чуулганыхаа хугацаанд ойролцоогоор 40 хуулийн тєсєл баталсан гэхэд 120-иод хуулийг баталчихсан гэх тооцоо гарч байна. Харин энэ бvх батлагдсан хуулийг дунд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн тєсєл хавчуулагдсаар л явсан. Харамсалтай нь дунд нь дуншсаар vлдэж ирсэн. 76 эх баригч ганцхан хуулийг гурван жил дуншуулж байна гэхэд итгэхэд бэрх ч vнэн байдал єєрєє ийм юм. Єнєєдєр ч гэсэн намрын чуулганаар хэлэлцэх тєлєвлєгєєний эхэнд цохиж явна.

Уг хууль хэрхэн батлагдахаас ирэх 2012 оны сонгуулийн єнгє харагдана. Сонгуулийн тухай хууль бол парламентат засаглалын амин сvнс гэж болно. Vндсэн хуулийн дараа жагсахаар хэмжээний хууль л даа. Сонгуулийн хуульгvйгээр парламентат засаглал оршин тогтнохгvй. Єнгєрсєн 20 жилийн хугацаанд парламентыг бvрдvvлэх сонгуулийн янз бvрийн тогтолцоог барьж ирсэн юм билээ. Манай улс УИХ-ын таван удаагийн сонгуулиа мажоритар тогтолцоогоор явуулсан байдаг.

Гэхдээ тvvхээс харж байхад манайд сонгуулийн тогтолцооны альнэгталыгбарих ньтєдийлєн зохистой сонголт болдоггvй. Эдvгээ улс бvхэлдээ нэг тойрог байхаар хуулийн тєсєлд тусгасан байгаа. Манайд энэ тогтолцоог ємнє нь хэрэгжvvлж байгаагvй. Энэ тогтолцоон дээр суурилаад цааш холимог хувилбарыг сонгох юм билээ. Єнєєдрийн хэлэлцэгдэж байгаа тєсєлд зааснаар Монгол Улс нэг тойрог. Энэ тойрогт улс тєрийн намууд 76 хvртэл хvний нэрийг дэвшvvлж, дээр нь бие даан нэр дэвшиж єрсєлдєх боломж нээлттэй гэсэн vг. Улс бvхэлдээ нэг тойрог болох нь улс тєрийн томоохон хvчнvvдэд л ашигтай болохоос бус жижиг намууд шахагдаж байгаа гэж зарим улстєрчид vзэж байсан.

Юутай ч шинэ тогтолцоогоор сонгогчид эрхээ эдлэхдээ нэг нэр дэвшигчийг бус, мєн нэг хэсэг нэр дэвшигчийг ч бус, нэгэн бvрэн эрх бvхий парламентын тєлєєллийг дугуйлах болоод байгаа. Энэ нь сонгогчид сонголтоо шууд хийж байгаа гэсэн vг. Сонгуулийн хуулийг єнгєрсєн хаврын чуулганаар ерєнхийд нь баталсан. Сонгуулийн тогтолцооноос бол МАН, АН-ын бvлгийнхэн чуулганы vйл ажиллагааг хэдэнтээ гацаагаад амжсан. Тэр бvv хәл МАН-ын тєдийгvй, Монголын лидер улстєрч, байнгын ажиллагаатай парламент vvсэн байгуулагдсанаас хойш тасралтгvй сонгогдсон ганц гишvvн, УИХ-ын экс дарга Д.Лvндээжанцан Сонгуулийн тогтолцооны асуудлаас бол МАН-ын бvлгийн даргаасаа татгалзсан тvvхтэй. АН-ын бvлгийн дарга Ч.Сайханбилэгийн хэлснээр “Зовлон vзсэн”, туршлагатай парламентчийг євдєг шороодуулсан энэ хуулийн цаана ямар их эрх ашиг, тэмцэл нуугдаж байгаа нь илт.

Одоо МАН-ын бvлгийг Є.Энхтvвшин ахалж байна. Єнєєдрийн парламентад олон болон олонхийн суудал авсан улс тєрийн хvчнvvдийн амжилтын гол тvлхvvр нь мєнгєний амлалт байсан нь нууц биш. Иргэн бvртээ мєнгє олгохоор амласан парламент дахь хvчнvvд улсын жилийн тєсвийг батлахдаа амлалтаа хэрэгжvvлэх гэж “наашаа харж инээн, цаашаа харж уйлан байж” тэрбум тэрбум мєнгийг сонгогчдод цацаж байгаа. Ирэх оны улсын тєсєвт зєвхєн иргэндээ зориулан зарцуулахаар хэдий хэмжээний мєнгє тусгасныг Монголын 1,5 сая сонгогч сайн мэдэж байгаа билээ. Дээр нь сонгогч бус ч улсаас єєрт нь cap бvр хичнээн тєгрєг олгохыг найман настай балчир хvртэл ухааран хувьдаа сарын тєсвєє гарган, тооцоолоод байна.

Хvний хєгжлийн сан дахь 805 тэрбум тєгрєг гэдэг хэдэн жилийн ємнєєс яригдаад єнєє ч хэрэгжvvлээгvй байгаа тавдугаар цахилгаан станцыг барихад элбэгхэн хvрнэ гэж хууль боловсруулагчид ярьж байна лээ. Дээр нь нийслэл тєдийгvй Монголын 21 аймгийг манайхны хэлдгээр “хар зам”-тай болгож, баруун хязгаараас зvvн хязгаар хvртэл
шороо тоос, замын эвдрэлииг умартан, засмал замаар салхи сэнгэнvvлэн давхих боломжийг ч бvрдvvлэх тооцоо гарчээ. Харамсалтай нь улстєрчдєд амлалтаа биелvvлэхээс єєр зам vгvй. Ингэхийн тулд дээрх мєнгийг тєсєвлєсєн.

Харин ирэх сонгуульд оролцохдоо улс тєрийн хvчнvvд тун хашир хандаж, мєнгє гэдэг vгийг мєрийн хєтєлбєрєєсєє таягдан хаяхаар боллоо. Цаашдаа ч сонгуулийн мєрийн хєтєлбєрєєс энэ vгийг бvрмєсєн хасч байна. Учирнь Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын тєсєлд энэ талаар маш тодорхой заалт оруулжээ.

Єєрєєр хэлбэл намуудын сонгуулийн мєрийн хєтєлбєрт бэлэн мєнгє амлахыг хориглолоо. Дээр нь сонгуулийн сурталчилгааны vеэр сонгогчдын саналыг мєнгєєр худалдан авахтай хатуу тэмцэнэ гэж хууль санаачлагачид ярьж байсан. Vvнтэй холбоотойгоор зарим заалтыг ч нэмж тусгаж байгаа юм билээ. Хэрэв сонгогчдод мєнгє тарааж, санал худалдаж авахыг оролдсон бол нэр дэвшигчийг эргvvлэн татах, сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасах хvртэл хариуцлага тооцох заалтуудыгтусгаж єгсєн байна. Тиймээс ирэх сонгуулиар улс тєрийн хvчнvvд сонгогчдодоо сая саяар нь мєнгє амлахааргvй боллоо.

Vvний цаана тэд сонгуулиар юу амлаж, сонгогчдыг єєртєє татах бол гэсэн асуулт vлдэж байна. Таамаглаад vзье л дээ. Сонгогчид бидэнд єнєєдєр юу хэрэгтэй байгаа билээ. Улс тєрийн намуудын тухайд мєнгєнєєс хvчтэй амлалт юу байж болох вэ?. Єнєєдрийн цаг vе, нийгэмд сонгогчид юуг хvсч, аль зvг рvv хошуурч байна вэ?

Мэдээж єнєє цагт сонгогчдыг яль шальхан зvйлээр хуураад хэрэггvй нь тодорхой болсон. Хvvхдvvдийг нь сургалтын тєлбєрєєс чєлєєлнє, орон сууцны лизингэд хамруулна, оршин суугаа газарт нь олон давхар барилга барьж єгнє гэх зэрэгт итгэх нь юу л бол. Тэртээ тэргvй хэдхэн жилийн дараагаас л хэрэгжихээр хэлэлцэгдэж байгаа хєтєлбєрvvд хойно. Харин иргэн бvр хувьцаа эзэмшихээр болсон энэ vед тэдний хувьцааг хэрхэн єсгєх, хувьцаагаа барьцаалсан ямар vйл ажиллагаа явуулж болохзэрэг эдийн засаг, бизнест чиглэсэн, мєнгийг бэлнээр нь гар дээр нь тавих бус мєнгє босгох аргыг заасан, зааварчилсан мєрийн хєтєлбєр Монголын сонгогчдод илvvтэй хvрэх болов уу. За, эргээд дээр дурдаад єнгєрсєн сонгуулийн тогтолцоо руугааоръё. Нэгдсэнойлголцолд хvрсэн парламентчид сонгуулийн тогтолцоон дээр нам бvлгээрээ ялгаран, улаан цэнхрээрээ шарвалзав. Сонгуулийг холимог системээр явуулах нь тодорхой. Нєгєєтэйгvvр анх удаагаа УИХ-ын сонгууль Орон нутгийн сонгуультайгаа хамт явагдахаар болжбайна.

Тиймээс парламентчдын зєрчилдєєн тогтолцоо болоод УИХ, орон нутгийн сонгууль хоёрын давхцал дээр огтлолцоод байгаа. Ємнєх жилvvдэд Орон нутгийн сонгууль УИХ-тай давхцан явагдаж байсан тvvх байхгvй. Харин энэ удаад хууль боловсруулагчдын олонх нь энэ хоёр сонгуулийг нэгтгээд явуулсан нь зvйтэй гэж vзээд заалтаа оруулчихсан. Vнэндээ єєрсдийнхєє оруулсан заалтыг зєв эсэхэд эргэлзэн, шар ус хуруулцгааж байна.

Уг нь УИХ-ын болоод Орон нутгийн сонгуулийг хамтатган явуулбал тєсєв талаасаа ээлтэй, зардал багатай гэж vзэж байгаа юм. Харин сонгогчдын сонголт хаашаа эргэх бол. Тэр єдрийн тэнгэр мэднэ гээд нvдээ тас анин явуулах уу, энэ заалтаа эргэж харах уу. Сонгогчдын дийлэнх нь аль нэг намыг дэмжин, УИХ-ын болоод Орон нутгийг нэг намын талд хэлбийлгэх болов уу, vгvй болов уу. Энэ нь ултєрчдийг шаналгаж байгаа асуудал. Гэхдээ хууль батлагдаагvй байгаа энэ цагт гишvvд оруулсан заалтдаа эргээд єєрчлєлт оруулчихыг vгvйсгэх аргагvй. Нэг улстєрийн хvчин дангаараа парламент болоод орон нутагт ноёрхоно гэдэг нь хамтарсан засаг байгуулах боломжгvй болгож байгаа бєгєєд ялагч талынхан дараагийн сонгууль хvртэл гудамжинд “лааз єшиглєх” хувь тохиож байгаа хэрэг.

Жишээлэхэд, 2000-2004 онд одоогийн МАН-ынхан дангаараа ноёрхон, бусад нь парламентын гадна vлдсэн гашуун тvvх бий. Тиймээс УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг нэг зэрэг явуулах уу эсвэл гэсэн эргэлзээт манан дунд тєєрсєєр байна.

Парламент дахь намууд vvн дээр л санал зєрєлдєєд байгаа юм. АН-ын хувь пропорциональ буюу намыг сонгох талыг давамгайлуулах саналтай байгаа бол МАН мажоритар тогтолцоог санал болгоод байгаа. Энэ нь нэр дэвшигчийг буюу хvнийг сонгох. Энэ маргааны мэтгэлцээн яван явсаар ард нийтийн санал асуулга явуулахад хvргэсэн. Гэвч зєвхєн сонгуулийн тогтолцоог сонгохын тулд ард нийтийн санал асуулга явуулах нь хугацаа алдсан асуудлаас гадна улсын тєсєв ч улайсахаар хэмжээний зардал гарах урьдчилсан тооцоо гарна гэлээ. Тиймээс энэ асуудлыг парламент дахь намын бvлгvvдээр хэлэлцэх тохиролцохоор шийдээд гишvvд хаврын чуулганаа завсарлуулан талийж єгсєн. Одоо “нохойн дуу ойртож байна” гэгчээр хуралдаандаа суух цаг ирлээ.

Сонгуулийн тогтолцооны асуудал дээр нэгдсэн шийдэлд хvрвэл нэгдсэн бус чуулган зарлуулна гээд сонгогчдод сайхан молиго vмхvvлснийг яана. Ер нь томилогдсон ажлын хэсгийнхэн єнгєрсєн хугацаанд зєвшилцєєний ширээний ард суусан болов уу. Итгэхэд бэрх л байна. Єнєєдрийн тухайд аль аль нам нь байр суурин Улстєрчдийн далд сонирхол хаана нуугдаж байна вэ?

МАН-ын бvлгийн тухайд 50:26 гэсэн пропорциональ давамгайлсан тогтолцоог санал болгож байсан ч явцын дунд энэ нь єєрчлєгдсєн. Учир нь тус нам хэдхэн сарын ємнєєс уугуул нэрээ сэргээсэн нь дээрх хувилбараас ухрахад хvргэсэн юм. Тиймээс тэд мажоритари тогтолцоо буюу намыг бус хvнээр нь сонгох 52:54 хувилбарыг дэвшvvлээд байна. Бас vvн дээрээ хатуу зогсохоо ч мэдэгдсэн. Хvнээр нь сонгох хувилбар хэнд ашигтай вэ. Мэдээж МАН олон лидертэй гэдэг. Vvн дотроо улстёрийн хашир бурхинууд єєрсдийгєє багтааж байгаа.

Намын дарга С.Батболдоос эхлээд генсек У.Хvрэлсvх, Я.Содбаатар, М.Энхболд, Д.Лvндээжанцан, Т.Ганди гээд нарийн бичгийн зургаан дарга, Удирдах зєвлєлийн Ц.Нямдорж, Д.Арвин, Д.Оюунхорол гээд40-єєд гишvvн багтаж байгаа, энэ хувилбарт. Цаашлаад нєгєє талд нь намдаа их хэмжээний хандив єргєсєн МАК-ийн Нянтайширын хvv Номтойбаяр, “Петровис”-ийн О.Содбилэг єв залгамжлагчид байх. Хэрвээ энэ хувилбараараа сонгуульд оролцоод ялсан тохиолдолд МАН-ын тойргоо алдсан гишvvд аль нэг тєрийн байгууллагын дарга, даамал хийсээр байх юм. Тухайлбал Улаанбаатар тємєр замын даргаар Т.Очирхvv, Ерєнхий аудитороор Ч.Раднаа, дэд сайдаар Ж.Сауле гэх мэт.

Єєрєєр хэлбэл намаасаа тvдгэлзэж тєрийн алба эрхэлж байгаа зарим гишvvдийнх нь суудал єнцєгдєєд байхгvй. Хэрвээ тойргоо бусдад алдаад байхад дараагийн албан тушаалыг нь єгєхгvй бол нам дотроо фракц vvсгэн, жигvvр байгуулах нь энэ эрхмуудэд юунхан байхав.

АН-ынхан мєн л энэ хувилбар дээрээ хатуу зогсоно гэдгээ мэдэгдээд байгаа. Холимог тогтолцоог тэнцvvхэн хувилбартай 38:38 болгоё гэсэн АН-ын саналд МАН-ынхан гэдийсэн. Гэвч энэ хувилбар дээрээ хатуу зогсох нь тус намын лидерvvд болоод ГЗ-ийнхєнд ашигтай хувилбар. Наад зах нь намын дарга Н.Алтанхуяг болоод “Алтангадас” фракцынханд энэ нь ашигтай. Харин дээрх хоёр хувилбарын аль аль нь намын эгэл жирийн гишvvдэд vйлчлэхгvй билээ. Засгийг хамтарч барьж байгаа энэ хоёр нам ийн эсрэг байр суурин дээр зогсож байхад гурав дахь хvчнvvд ч єєрсдийн vзэл бодлоо илэрхийлсэн. ИЗНН-ын хувьд пропорциональ давамгайлсан хувилбарыг санал болгож байгаа.

Энэ нь тэдний парламентад сонгогдох давуу тал юм. Нєгєєтэйгvvр хvчтэй гуравдагч хvчнийг бий болгохоор “Энхбаяр ба тvvний нєхєд” гэсэн орон зай гарч ирээд байна. МАН уугуул нэрээ сэргээсэн нь МАХН хэмээх брэнд товчлолыг бий болгож, vнэд хvргэсэн. Эдvгээ МАН-д ад vзэгдсэн Н.Энхбаяр, МАХН хоёр одоо бие биентэйгээ хvйн холбоотой болоод байна. Экс Ерєнхийлєгч Н.Энхбаяр Дээд шvvхээс МАХН гэдэг нэрийг баталгаажуулан авсан нь МАН-д тэр єдєр аянга буулгасан мэт болсон биз. Учир нь санал хураалтын хуудас дээрээс МАХН гэдэг нэр эртний танил.

Зах хязгаарын алслагдсан сумын малчин нь МАХН гэдэг товчлолыг тайлан уншаад дугуйлчихна. Харин МАН гэвэл хэр мэдэх билээ. Дээр нь саналын хуудас дээр Н.Энхбаяр гэдэг нэр ч танил тусах юм. Тиймээс сонгуулийн ямар ч тогтолцоо Н.Энхбаяр ба тvvний нєхдєд ээлтэй гэсэн ажиглагчдын дvгнэлт байдаг.

Сонгуулийн тухай хуулийг батлахад ердєє хоёр cap гаруйхан хугацаа vлдээд байгааг эрхэм гишvvд хэн нэгнээр хэлvvлэлтгvй мэдэж байгаа. Ирэх 12 дугаар сарын 20 гэхэд энэ хууль батлагдчихсан байх хуулийн заалттай. Харин дуншаад дуншаад тєрєєгvй хуулийн цаана ийнхvv хэн хvний далд эрх ашиг нуугдсаар єнєєдрийг хvрсэн билээ. Одоо цааш дуншуулах хугацаа ч vлдсэнгvй дээ. Цаг хугацаа хvлээхгvй.

Н.Энхлэн


URL:

Сэтгэгдэл бичих