Энэ факт биш гэж үү: ТЕГ болон ЦЕГ-ын экс дарга нар “дэлбэртэл” зодолджээ

35c468b929086cdoriginal

Энэ факт биш гэж үү?

Манай хууль хяналтын байгууллагууд сүүлийн үед “хөл, толгой”-гоо олохоо байсан гэхэд болно. Саяхан л гэхэд ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга асан “шанага” хочит М.Ганболд нар “дэлбэртэл” нүдэлцсэн гэнэ.

Хоёр эрхмийн маргаан бизнесийн буюу мөнгөний асуудлаас болж үүссэн гэдгийг тодорхой эх сурвалжууд мэдээллэж байгаа юм. Улмаар М.Ганболд Д.Гэрэлийг хүн харахын эцэсгүй болтол нүджээ.

Гэвч энэхүү зодооны талаарх мэдээллийг холбогдох хүчний байгууллагууд ихээхэн нууцалж байгаа бөгөөд “нэг ч үг, үсэг гадагшаа гаргаж болохгүй” гэх үүргийг ч алба хаагчиддаа өгөөд амжсан юм байх.

Юутай ч Д.Гэрэл, М.Ганболд нарын хэн нь хэн бэ гэдгийг жаахан тодруулъя.

ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл:

Түүнийг 2013 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг албан тушаалаас нь чөлөөлж Б.Ариунсанг томилж байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг түүнийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “ТЕГ-ын дарга бол Монгол Улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан. Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан.

Яагаад тэгэв. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд ТЕГ-ын дарга Д.Гэрэл биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан.

Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгий буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” хэмээн хэлж байжээ. Ямартай ч түүнийг шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг үүргээ хангалттай биелүүлээгүй гэж ажлаас нь чөлөөлж байсан.

ЦЕГ-ын дарга асан хошууч генерал “шанага” хочит М.Ганболд:

Түүнийг одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын хүн гэгддэг. Учир нь Н.Энхбаяр төр барьж байх үедээ түүнийг ЦЕГ-ын дарга болгож “Долоодугаар сарын 1″-ний хэрэг гарахын өмнө албан тушаалаас нь буулгаж БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж байсан гэдэг.

Мөн түүнийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Монголын цагдаа болон хүчний байгууллагад олон шинэчлэл хийж байсан хэмээн салбарынх нь үнэлдэг гэнэ.

За ямартай ч  хууль хяналтын байгууллагуудтай холбоотой хар бараан мэдээллүүд дахин нэгээр нэмэгдлээ. Ийм л байна.

Бид энэ асуудлаар нэхэн сурвалжлана.

Тоймчхүү

Эх сурвалж: ФАКТ.МН


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 December 2015

MGL-oor duuren yalgadsuud bbn.

Нэр: зочин Огноо: 15 December 2015

Дэлбэртэл зодолдрно гэж юу байхавНэг нь зодуулж.цагдаагийн дарга хүн зодоо биз.ойлгомжтой шдээ.

Нэр: turuu Огноо: 15 December 2015

za tiiiiiiiiiim eeeeeee

Сэтгэгдэл бичих