Улаан хивсний ёслолоор эхлэх Диснейн баатруудын баярт ирээрэй, хүүхдүүд ээ

Улаан хивсний ёслолоор эхлэх Диснейн баатруудын баярт ирээрэй, хүүхдүүд ээ
Диснейн баатрууд, зул сарын баяраа хүүхдүүдтэй хамт тэмдэглэхээр иржээ
Хүүхэд бүрийн дуртай хүслийн шинэ жил эхэллээ. Бүтэн жил хүлээсэн хөөр баяр хаалгыг тань тогшлоо. Хаалгаа нээ, хүүхдүүд  минь, УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР эхэлж байна.

Хүүхдүүдээ баярлуул, аав, ээж нар аа,  “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоунд оролцохоор хүүхэд бүрийн үзэх дуртай киноны  баатрууд ирсэн байна.

“Миккей болон түүний нөхөд”, “Frozen” , “ Тоглоомын түүх” , “Мангасуудын ертөнц”, “Минионууд” зэрэг Диснейн хүүхэлдэйн кинонуудын гол болон туслах дүрүүд бүгд хүрэлцэн ирснийг дуулгаж байна. Тэд хүүхэд   бүхнийг  “УЛААН ХИВС”-н дээр угтаж, хамтдаа зургаа татуулан,танилцаж , дотносох боломжийг олгох юм. Харин шоу тоглолт эхлэнгүүт киноны баатрууд маань адал явдлын ертөнцөөр хүүхдүүдийн хамтаар аялж,  дуу бүжиг, илбэ, инээдэм, сюрпризээр дүүрэн гайхамшигт шинэ жилийг бэлэглэхээр олуулаа ирсэн байна шүү.

“УОЛТ ДИСНЕЙН баатрууд ЗУР САРЫН ШОУ тоглолтоо зүгээр ч нэг хийхийг хүсээгүй бөгөөд хүүхдүүдийн урьд өмнө үзэж байгаагүй дэвшилтэд технологи ашиглан жинхэнэ хүүхдийн шоу гэж юу болохыг харуулна” хэмээн жижигхэн Минионууд ам уралдан ярих юм билээ.
Харин Хүйтэн уулын мөсөн ойгоос ирсэн хөөрхөн Frozen “бяцхан охид гүнжүүдтэй хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлэх гэж буйдаа баяртай байна” гэсэн.

Тэгвэл уг зул сарын шоуг зохион байгуулагчид хэлэхдээ “Дисней Лэндийн тайзнаа хоёр жил дараалан тавигдаж байгаа зул сарын хүүхдийн шоуг LED дэлгэцүүдтэй хослуулж хийнэ. Яг ийм тоглолт өмнө нь Улаанбаатарт хийгдэж байгаагүй шүү” хэмээн уг шоу тоглолтод оролцох хүслийг минь  улам их бадраасан юм.

Тэгвэл энэ гайхамшигт “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолт UB Palace-ын концертын их танхимд  12 дугаар сарын 19, 20, 21-ны өдрүүдэд 13.00 цагт буюу ердөө гуравхан удаа л тоглогдох юм. Иймээс хүүхдүүд минь амжиж ирэхгүй бол хүүхдийн, хүүхэлдэйн киноны баатруудтайгаа уулзаж амжихгүй нь байна шүү.

ЗУР САРЫН ШОУ тоглолтын тасалбарыг  UB Palace-ын кассаар худалдаалж байгаа ба ирсэн хүүхэд бүр бэлэгтэй. Тоглолтын супер сюрпризийг задлахад , хүүхэд бүхний үзэх дуртай Диснейн “Snow Buddies” киноны гол баатар бяцхан Golden retriever нохойг хамгийн азтай үзэгчдээ бэлэн болгон өгөх гэнэ шүү.

Аав, ээжүүдэд дуулгах сонин

Ингээд УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоунд хүүхдүүдээ дагуулан ирэх аав, ээжүүдэд  дуулгахад,  уг тоглолтын ерөнхий найруулагчаар СТА жүжигчин, найруулагч С.Болормаа ажиллаж байгаа ба дууны найруулагч, гэрэлтүүлэгч, дэлгэцийн найруулагч дүрс жүжигчид бүгд мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.

Киноны баатрууд яг хүүхдийн тань дэргэд…

Тайз, заалны зохион байгуулалт: Тайзыг маш өвөрмөц шийдэлтэйгээр зургийг гаргаж, мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Тайзны төв хэсэг болон зүүн баруун хэсэгт нийт 3 том LED гэрэл байршуулж, киноны баатруудаа хүүхдүүдтэйгээ ойр байлгах үүднээс тайзнаас урагш 15 метрийн урттай нарийн тайз тавигдаж байгаа. Мөн бяцхан үзэгчиддээ харагдах өнцгийг тод болгох, тайзтай ойр байхыг бодолцож,  UB palace-ын захын суудлуудыг хассан юм шүү.

Ангиараа улаан хивсний ёслолд оролцмоор байна уу

Гадна болон үүдний заалны зохион байгуулалт: Хүрэлцэн ирсэн хүүхэд бүхнийг хамгаалагчдаар хүрээлүүлсэн улаан хивсний ёслол угтан авна.  Үзэгч хүүхдүүдээ улаан хивсний ёслолоор алхуулан тусгайлан зассан карказ 3D самбаруудын урд аав ээж, найз нөхөд, анги хамт олныхоо хамт зургаа авхуулах боломжийг олгож байна. Энэ бол Зул сарын баяр, шинэ жилийн баяраас гадна Диснейн улаан хивсний ёслол байх болно. Хүүхдүүдийг тоглолтоо үзэхээр ороход нь бэлгийг нь өгөх ба бэлгээ идэнгээ тоглолтоо үзэх боломжтой.

Хүүхдүүд та нар кинон дээр гардаг хамгаалагчдаар хүрээлүүлэх болно

Хамгаалалт, зохион байгуулалт: Тоглолтыг зохион байгуулж буй “Мишээл-Оюу Энтертайнмент” –ийнхан VIP хамгаалалтын компанитай хамтарч ажиллаж, хүүхдүүдийн аюудгүй байдлыг хангах үүднээс дотор зааланд 8 гадна зааланд 12 , нийт 20 хамгаалагчтайгаар ажиллаж байна.  VIP хамгаалалтын газар нь Рок попын болон хошин шогийн тоглолтуудын хамгаалалт зохион байгуулалт дээр ажилладаг туршлагатай бөгөөд  ““Мишээл-Оюу Энтертайнмент” –ийнхантай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа нь энэ юм.

УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолтоос хоцров оо

“УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолтыг зохион байгуулж буй  “Мишээл-Оюу Энтертайнмент” нь жил болгон бяцхан үзэгчиддээ зориулан олон сайхан тоглолт, уран бүтээлийг хүргэж байсан билээ. Өмнө нь  “Сантагийн шидэт тасалбар”, “Шидэт шинэ жил”, “Бэлэгтэй зул сар” зэрэг сүлд модны наадмуудыг зохион байгуулж байсан ба олон жилийн туршлагатай. Энэ жилийн “ДИСНЕЙН ЗУЛ САР 2016” тоглолтын хувьд өмнөх жилүүдээс илүү өвөрмөц, шинэлэг, өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байна.

Ингээд аав, ээжүүд маань хайртай бяцхан хүүхдүүд, ханхүү гүнжүүдээ дагуулан Монголд анх удаа болох гэж буй “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолтод заавал ирээрэй. Тоглолт болох газрын товыг дахин дуулгахад, UB Palace-ын концертын их танхимд  12 дугаар сарын 19, 20, 21-ны өдрүүдэд 13.00 цагт шүү.


URL:

Сэтгэгдэл бичих