Ардчилсан холбооноос “арслан” төрөх үү?

http://www.bolod.mn/Upload/news/battulga.jpg

“Женко” Ардчилсан намын зүгээс хийж буй улстөрийн дайны талбарт II фронт нээж магадгүй байна. Фракцуудын нь хооронд олон жилийн турш өрнөх болсон дайны талбарт гэсэн үг гэдгийг манайхан лавтай ойлгосон байх. Яагаад гэхээр Ардчилсан намынхан байлдах ёстой Монгол ардын намынхантайгаа бус өвөр хоорондоо үзэлцэх болсоор удаж, нөгөөх нь намжих байтугай улам даамжрах тийшээ хандаж байгаа учир ийн хэллээ.

Ингэхэд дэлхийн II дайны үеэр америкчууд II фронт нээгээд Германыг хоёр хувааж авсан шиг “Женко” АН-аа нэгмөсөн хоёр талд гаргахаар шийдсэн байхыг үгүйсгэх юм алга. Мөн ингэж хартай эхнэрийн зан гаргах шалтгаан ч мань мэтэд бий. Тэрбээр саяхан МоАХ-ныхоо орон нутгийн удирдлагуудад хандаж, мэдэгдэл хүргүүлсэн шүү дээ.

“Бодож санаж, нэгдэж нягтраад хэрэгтэй гэвэл эрслэн босч, нам дамнасан бүлэглэлийг үтэр түргэн тас цохин сөнөөе” гэсэн утгатай. Аргагүй л партизануудынхаа цөсийг хөөргөж, зүрхийг нь савлуулмаар мэдэгдэл хийсэн байна билээ.

1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд болсон Ардчилсан холбооны анхны их хурлаар нам байгуулсанаа зарлахад талийгаач С.Зориг Монголын ардчилсан хүчний нэгдсэн нам байгуулах тухай санал оруулж, нөгөөхийг нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжээгүй учир, талийгаач С.Цогтсайхан тэргүүтэй 76 төлөөлөгч түүнийг эсэргүүцэн өргөх бичиг бариад ч бараагүй гэдэг юм.

Тэрбээр зүгээр ч нэг намынхныхаа зүг түншээд өнгөрөх хэмжээний “хөвөнд боосон” чулуу шидсэн гэж бодохгүй байна. Улстөрч гэхээсээ илүү наймаа панзны чиглэлийн хүн болохоороо хэзээ яах, хэрхэн хийх, ашиг нь юу байх зэргийг маш сайн тооцоолсон байж таарна. Тэр талаараа мундаг шүү дээ,  энэ нөхөр.

Саяхан МоАХ-ны хэсэг партизан  дарга Х.Баттулгадаа ийм нэгэн шаардлагыг хүргэнэ гээд явж байна билээ. Тэд МоАХ-ны зүгээс Ардчилсан хувьсгал хийснийхээ 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал хийгээд дуусангуут нь залгуулаад МоАХ-ныхоо их хурлыг хийе гэсэн байв. Ингээд энэ хурал дээрээМонголын ардчилсан хүчний нэгдсэн нам байгуулж буйгаа зарлаягэжээ.

Харин үүнийг үнэхээр партизанууд нь санаачлав уу, эсвэл эрхэм “Женко” зорилгодоо хүрэхийн тулд ийм нэгэн жүжгийг найруулж байна уу гэдгийг одоогоор таамаглах арга алга. Гэхдээ л ямар ч байсан түүний хийсэн мэдэгдэлийн үр хөврөлийн үргэлжлэл энэ яах аргагүй мөн.

Ер нь “Женко” МоАХ хэмээх байгууллагын партизанууд хорвоогийн жамаар бурхны оронд заларсаар эгнээ нь тун шингэрч байгааг сайн мэдэлгүй яав гэж. Тооцолгүй яав гэж. Нөгөө талаас өнөөдөр энэ холбоонд элсэе гээд цээж зургаа бариад ирдэг залуучууд бий юу? Байхгүй шүү дээ. Тэд аль нэг намын бөөрөнд наалдаж, наад зах нь залуучуудын нь байгууллагад толгойгоо хийгээд авахыг эрмэлздэг болсон цаг. Ингэсэн тохиолдолд албан тушаалын шатаар асар богино хугацаанд мацаж, оргил дээр нь нэг л нартай өдөр гялс манас гээд гарчихсан байна гэдгийг дэндүү сайн ойлгодог болжээ.

Тийм болохоор жилээс жилд дундарч  байгаа жижгхэн буурал Холбоогоо нам болгож байгаад эгнээг нь залуусаар тэлэх бодлыг “Женко” тээхгүй бол хэн тээх вэ дээ. Бас гайхаад байх ч зүйл биш. Эс тэгвээс мөн л нэг нартай өдөр энэ холбоо нэр төдий үлдэх нь хорвоогийн жам бөлгөө.

1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд болсон Ардчилсан холбооны анхны их хурлаар нам байгуулсанаа зарлахад талийгаач С.Зориг Монголын ардчилсан хүчний нэгдсэн нам байгуулах тухай санал оруулж, нөгөөхийг нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжээгүй учир,талийгаач С.Цогтсайхан тэргүүтэй 76 төлөөлөгч түүнийг эсэргүүцэн өргөх бичиг бариад ч бараагүй гэдэг юм. Хэрвээ тэр үед уг намыг байгуулчихсан бол хожим ийм олон нам, нам дотор нам шиг фракцуууд бий болоо ч бил үү, яагаа ч билээ.

Ийнхүү ойрын үед МоАХ-ноос нэгэн “арслан” төрж магадгүй байна. Төрөхгүй ч байж болно. “Женко”-гийн дотор чухам ямар бодол хөвж явааг зөвхөн “Женко” л мэднэ.

Д.Гал

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих