Тэрбумтнуудын анхны ажил

Reed Hastings – Тоос сорогч борлуулагч


Netflix - ийн CEO зуны амралтаараа тоос сорогчны борлуулагч хийдэг байжээ. Тэрээр Bowdoin College - доо суралгүй ажлаа үргэлжлүүлсээр л байсан юм. Түүний хувьд айл айлаар явж борлуулалт хийдэг энэ ажил олон хүнтэй танилцуулдаг сонирхолтой ажил байсан гэнэ.

Barack Obama – Мөхөөлдөсний худалдагч


Тэрээр New York Magazine - ийн нэгэн ярилцлагадаа зуныхаа амралтаар Baskin-Robbins - т ажиллаж байсан тухайгаа ярьжээ. Шоколадтайг нь аягалах хамгийн хэцүү нь байдаг байсан гэнэ.

Donald Trump – Хоёрдогч түүхий эд түүгч


Хэдий чинээлэг айлд төрсөн ч эцэг нь түүнд мөнгөний үнэ цэнийг багаас нь мэдрүүлжээ. Тэрээр Forbes - ийн нэгэн ярилцлагадаа ахынхаа хамт шил, лааз түүж олсон мөнгө нь анхны ажил бас анхны цалин байсан тухай ярьжээ. Тийм ч ихийг олдоггүй байсан ч мөнгөний үнэ цэнийг хангалттай сайн ойлгуулж өгсөн гэнэ.

Oprah Winfrey – Худалдагч


Сая сая хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн Oprah Winfreyбол хүнд хэцүү амьдралаас алдар нэрийн оргилд хүрсэн гайхалтай эмэгтэйчүүдийн нэг юм. Төрсөн ээжтэйгээ амьдарсан он жилүүд нь түүний амьдралд арилшгүй хар толбо үлдээсэн түүхтэй.

Тэрээр аавтайгаа амьдрах болсноор амьдралыг өөрөөр харах болсон юм. Ингээд 17 настайдаа нэгэн хүнсний дэлгүүрт худалдагчаар харин дараа нь WVOL радиогийн хөтлөгч болсон ажээ.

Warren Buffett – Сонин түгээгч

Дэлхийн хамгийн баян хүний нэг тэрээр 6 настайгаасаа ажил хийж эхэлжээ. Бохь мөн хийжүүлсэн ундаа зарж өссөн Warren Buffett 13 настайдаа The Washington Post сонины түгээгч хийдэг байсан гэнэ.

1947 онд $5000 ам.доллар олдог байсан нь өнөөдрийн ханшаар $54.000 ам.доллартай тэнцэхүйц мөнгө ажээ.

Michael Dell – Угаагч

Dell - ийн үүсгэн байгуулагч тэрээр багаасаа марк цуглуулж өсчээ. Michael Dell 12 настайдаа Хятад рестораны угаагчаар ажиллаж эхэлжээ. Энэ ажил цуглуулгаа арвижуулахад нь туслахын зэрэгцээ амьдралын ухаанд сургасан юм.


URL:

Нэр: тэнэг сэтгүүлч Огноо: 14 December 2015

Обама тэрбумтан уу тэ эргүү малаа…

Нэр: Bob Огноо: 16 December 2015

manaid bol esergeeree – tord garlaa terbumtan bolloo

Сэтгэгдэл бичих