Улстөр, бизнесийнхнийг хуулиар барьцаалав

Манай улсын Ерөнхийлөгч НҮБ-ын албан ёсны гишүүн орны төрийн тэргүүний хувьд НҮБ-ын 66 дахь удаагийн дээд хэмжээний чуулганд оролцох үеэрээ дурсгалын зураг татуулсан юм. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хэт олны анхаарлын төвд байгаагаа мэдэрснийх үү ганцаараа баруун гараа өргөн мэндчилэхдээ манай ерөнхийлөгчийн нүүрийг тагласан хөгтэй, харамсалтай үйл явдал болсон.
Үүнийг дэлхийн мэдээллийн томоохон агентлагууд онцлон шүүмжлэл өрнүүлсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч хэдий олны анхаарал татаж байдаг ч гэлээ бусдыг үл тоосон бүдүүлэг зан гаргаж болохгүй гэсэн шүүмжлэлийг мөн өрнүүлээд байна. abcnews.com, www.guardian.co.uk болон АНУ-ын улстөрийн мэдээллийн хамгийн томоохон агентлаг болох huffington.post агентлагууд Пүүл агентлагийн зурагчны авсан дараагийн кадрыг сольж тавьсан байна.
Мөн уг таагүй явдлыг зарим мэдээллийн агентлагууд тус чуулганаар хэлэлцсэн асуудлаас үүдэлтэй гэж ч тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, уг зургийг авахуулахаас өмнө Ойрхи дорнодын талаар санал солилцоход Монгол Улсын Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж энхийн замаар шийдэх хэрэгтэй гэсэн. Үүний хариу байхыг үгүйсгэхгүй гэсэн нэг үндэслэл бас байсан. Ийм таагүй мэдээллийн дараа АНУ-ын Гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн Үндэсний сангаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртээлээ. Уг шагналыг гардуулах ёслолын ажиллагаа-хүндэтгэлийн зоог маргааш нь Нью Йорк хотын “Сант Регис” зочид буудалд болсон юм. Ийнхүү дэлхийн улстөрийн тавцанд таатай таагүй байдлаар Монгол Улсын нэр сөхөгдсөн юм.
Тэгвэл дотоодод намрын налгар өдрүүд үргэлжилсэн. УИХ-ын намрын чуулган эхлэх ёстой байсан ч гишүүд бүрэн цуглалгүй хуралдуулахаар тов нь зарлагдаад байсан байнгын хороодын хуулийн төслийн ажлын хэсгийнхэн хуралдсангүй. Харин Засгийн газрын хувьд ээлжит болсон ээлжит бус хуралдаан хийж цаг үеийн асуудлыг хэлэлцсэн. Ээлжит хурлаар шийдсэн асуудлаас Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ажлыг нэн яаралтай хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосон. Энэ талаар сайд Д.Зоригт “УИХ-ын зарим  гишүүдээс зарим нэгэн тогтоолыг өөрчлөх тухай санал тавьсан байгаа. Тиймээс 57 дугаар тогтоол дээр нэг дэх нөхцөл нь эрх зүйн орчиндоо нэмэлт, өөрчлөлт оруул гэсэн.
Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулалттай компанийн, төр 50 хүртэл хувь эзэмших талаар хуулиндаа тусга, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа энэ 50 хувьд хүргэх асуудлыг тавь, хөрөнгө оруулагчидтайгаа энэ асуудлаа тохиролц гэсэн байдалтайгаар 57 дугаар тогтоол гарсан. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийнхөө агуулгыг үзээд, Засгийн газраас сая шийдвэр гаргалаа. 57 дугаар тогтоолын дагуу анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа цаашид 50 хувиа өсгөх саналыг нөгөө талдаа тавьж, яриа хэлэлцээр хийх саналыг гаргалаа. Энэ захидлыг хэлэлцээр хийх саналыг гаргалаа.
Энэ захидлыг “Rio tinto”, “Айвенхоу майнз” компаниудад хүргүүлж, яриа хэлэлцээр хийхээр боллоо” гэв. Тэгэхээр намрын чуулганаар Оюутолгой, Тавантолгойн ордтой холбоотой тогтоолуудыг зөв гольдролд нь оруулахын эхлэл тавигдаж байна. Тэгэхээр чуулган эхлэхээр Засгийн газрын ажлын шүүсийг шахах ажил халуухан эхлэх нь. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг дарааллыг баталсан.
Томчуудад ээлгүй өдрүүд
Ингэж хэлэхийн учир их. Ерөнхийлөгч минь олон улсын томоохон чуулганд оролцохдоо таагүй үйл явдалтай учирч дэлхий дахинд мэдээлэгдэв.
Тэгвэл “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компаниуд байгаль орчныг бохирдуулсан, татвараас зайлсхийсэн хэргээр Мөрдөн байцаах газар шалгагдаж байна. Үүнд тус компанийн захирал, дэд захирлууд шалгагдаж буй мэдээлэл гарсаар. Үүнтэй зэрэгцээд Зоос банкны хэрэг мөн нэлээд хүчтэй яригдаж байна. Өнгөрсөн долоо хоногт тус банкны захирал асан Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ын дарга асан Д.Батбаяр нарыг сэжигтнээр татан шалгасан  хэргийг УМБГ-аас саяхан прокурорын хяналтад шилжүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр Зоос банкны хэрэгт холбогдсон  сэжигтнүүдээс хоёр хүнийг яллагдагчаар татан хавтаст хэргээс нь хэргийг нь тусгаарлан шалгаж шүүх рүү шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл Зоос банк дампуурсан хэрэгт татагдсан хүмүүсээс  хоёрт нь хууль хяналтынхан  ял төлөвлөсөн аж.
Мөн Зоос банкны  хохирогчид Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Европын сэргээн босголт банкны  Турнбулл нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх хүсэлтийг УМБГ-т  тавьсан гэсэн мэдээлэл  ч гарлаа. Ингэж хүсэлт гаргах болсон учир нь 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд Засгийн газар банк байгуулах 348 дугаар тогтоол гаргаж, банкны үүсгэн байгууллагчаар Сангийн яамыг томилсон аж.
Харин Сангийн сайд С.Баярцогт уг мэдээллийг няцааж байгаа юм. Бас нэг хэрэг мандаад байгаа нь УИХ-ын гишүүн Х.Наранхүүг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа.  Түүний өмгөөлөгчид Нийслэлийн Прокурорын газарт хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ гаргажээ. Х.Наранхүүг “Эрдэнэт үйлдвэрийн захирал байхдаа их хэмжээний мөнгө зориулалтын бус аргаар хэрэглэж хувьдаа завшсан хэмээн буруутгаж байгаа юм. Ийм таагүй мэдээллүүдийн хажуугаар Нарантуул захын наймаачдын бараагаа хурааж хадгалдаг контейнерүүд шатаж ихээхэн хэмжээний хохирол учирсан юм.
Томчуудад жижиг санагдаж байгаа ч эгэл жирийн өдөр хоногоо өнгөрүүлж яваа жижиг бизнес эрхлэгчдэд маш хүндээр тусч байгаа юм. Өнөөдөр тэд хэнээс хохирлоо барагдуулах, зээлээ хэрхэн төлөх вэ гээд хариулт нь  тодорхойгүй асуултын өмнө өвдөг сөхрөөд байна.
Ерөнхий сайд  бас л завгүй
Өнгөрөгч долоо хоногт ээлжит болон ээлжит хуралдаан хийж нэлээд хэдэн асуудлыг шийдсэн. Тун удахгүй болох ХБНГУ-ын Канцлер А.Меркелийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах зарим Хэлэлцээрийн төсөл, тухайлбал эрдэс баялгийн боловсруулах үйлдвэрлэл болон батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
“Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай” Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн төслийг хуралдаанаас дэмжсэн байна. Хэлэлцээрт НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын терроризмын эсрэг тэмцэх ажиллагаа, хоёр улсын хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тусгасан, хэлэлцээрийн нөхцөл, хүчин төгөлдөр байх хугацаа, нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг тодотгосон шинэ заалт оржээ.
Хэлэлцээр байгуулснаар Зэвсэгт хүчний шинээр байгуулах энхийг дэмжих болон барилга-инженерийн ангид техник тусламжаар авах боломж бий болох юм.  Энэ өдрүүдэд нийслэлд өрнүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцан үүрэг, санал тавьж үнэлгээ өглөө. Тухайлбал, томоохон төсөл болох Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй гүүрэн гарцын ажил байв. Нийт урт нь 895 метр урт, хөдөлгөөний 4 эгнээтэй ажээ. Гүүрэн гарцыг ирэх жилийн арваннэгдүгээр сард ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа.
Ерөнхий сайд 2012 оны Үндэсний их баяр наадмын өмнө зорчих хэсгийг ашиглалтад оруулах боломж байгаа талаар сонирхоод үүнийг судалж, анхаарч ажиллахыг зөвлөх болоод гүйцэтгэгч компанийн урирдлагуудаас хүслээ. Гүүрэн гарцын ажлын зөвлөхөөр “Си Ти Ай инжиниринг интернэшнл” ХХК, гүйцэтгэгчээр Жей Эф И инжиниринг корпораци ажиллаж байгаа ажээ.
Хар мэдээллийг үргээсэн баярууд
Долоо хоногийн  гэгээлэг, сайн  мэдээллийг мөн л спортынхон авчирлаа. Мэргэжлийн сүмогийн аки башёг ёкозүно Хакүхо М.Даваажаргал 13 даваа хоёр унаатай тэргүүлж эзэн хааны цомын эзэн болсон юм.
Сүмогийн дэвжээнээ 20 дахь түрүүгээ авсан Хакүход наран улсын ерөнхий сайд өөрийн биеэр хүрэлцэн ирж цомоо гаруулсан нь мөн л түүхэн амжилт байлаа. Монгол бөхийг геннисийн амжилтад бүртгүүлэх 6002 бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Ир бяраа гайхуулсан 6002 бөхийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж аварга С.Мөнхбат үзүүүрлэсэн юм. Ийнхүү Монгол үндэсний бөх геннисийн амжилтад бүртгэгдэх боллоо.
Ц.Ургамал

URL:

Сэтгэгдэл бичих