“03” нууц нэрээр казино тоглодог эрхэм

“03″ нууц нэрээр казино тоглодог эрхэм бол Ерөнхий сайд асан С.Баяр гэнэ. Өдөр тутмын “Өдрийн сонин” өнөөдрийн

дугаартаа ийн бичсэн байна. С.Баяр Тэрэлжид очиж тоглодог. Мөн нэгэн цагдаагийн хурандаагийн нууц казиногийн газарт ирж тоглодог аж. С.Баярыг залуучууд, бизнесийнхэн сүрэглэн дагаж явна. Зарим нэг хүмүүсийн яриагаар ихэнхи залуус С.Баяртай улс төрийн, албан тушаалын тохироо хийх гэж очдог гэнэ. Мөн мань даргыг хожигдвол өмнөөс нь мөрий тавьчих сонирхолтой хүн ч бий. Дарга нартай уулзахын тулд нууц казино хэссээр байгаад тоглоомчин болчихсон хүн ч байдаг аж. Улстөрчдийн нууц казино нь бизнесийнхэн авлига өгөх газар ч болдог гэнэ. Та бүхэн хэн, хэн нууц казино тоглодог болохыг сонирхвол “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах тоймчдын албаны эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан материалыг нэг уншаад үзээрэй.

шударга.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих