ИХ ХҮМҮҮНЭЭ ДУРСАХУЙ/Outraged poem/

Бодолд зөв сайхан нутагтаа
…………………..байгаа юм чинь
Болор саванд орж юугаа хийх вэ
Болсон болоогүй мөртүүд уншиж
Болоржин солонгорч яахнав
Төгс гоо тэрхүү Болор цомоор
Төрмөл олдмол найрагчид дутаа юу
Хэнтий Хангай Соёны уул нурууг
Хэн Нацагдорж шиг харагдтал шүлэглэх
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн гэж
Хүүш өвөлжөө Тэхийн зогсоолоос хэн хэлэх
Суусрын гүйдлийг салхи шанхаар наадуулж
Сумын наадмын морьдыг хэн үг шиг сойх
Ардын дунд дуу шиг түгэн дэлгэрсэн
Амитаба шиг мөртүүд ахиад амилаа юу
Амьддаа л бие биенээ хайрлах
Агуу ухааныг нь хэн өдгөө биелүүлэх вэ
Аазгай хөдөлгөж биенээ муулалгүй
Арз хүртэн онгод хөгөө муутгалгүй
Аахар шаахар үгээр гомдоолгүй шиг
Арзгар муу сайрагчдыг найрагч болго
Зүгээр л гэрийг нь бариулж
Зүс ижилгүйхэн мөртүүдийг нь хэлүүл
………………………………
Төгс гоо тэрхүү Болор цомоор
Төрмөл олдмол найрагчид дутаа юу
Аазгай хөдөлж
Шаазгай шагшрав.

Балбарын Энхбат 2015.12.15


URL:

Сэтгэгдэл бичих