Элбэгдоржийн “Утаагүй зуух” дээр хоол хийж болохгүй байна

Утаагүй зуух хэмээх утаа гардаггүй талаас нь бодож хийсэн авч, дулаан гаргах, тогоо тавьж хоол цай дээр нь хийх гэдэг зүйлийг ор тас мартжээ.

Хөөрхий манай дарга нар  ч аргагүй ингтэлээ Монголоо алдчаад байгаа нь туйлын үнэн буйзаа.

Мэдээж Ц.Элбэгдорж хэзээ зуухан дээр тогоо тавьсаныг бүү мэд, Халзан Ганболд хэмээх дарга бага идэр үс зүстэй байхаасаа л дарга болж хөөрөг зуглуулсанаа гайхсан болхоос биш хэзээ зуухан дээрх тогоо тэгшилсэн юм хэн мэдхэв. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэж бас л үсээ үгтээн байж насаараа шахуу дарга даамал хийсэн нөхөр.

Гэхдээ казиногийн нөхдөөс авилга авсан хэргээр шоронд суусан авч тэр шорон нь нэгдсэн халаалттай байж таарсан уу? яасан ямар ч гэсэн зуухан дээр хоол хийх тухай бас л таг мартжээ. 90 жил ард түмнээ сонсож байгаагаа гайхсан МАН-ын дарга нар хүртэл яагаад энэ тухай саналгүй данхтай ус мөд буцлахааргүй хөгийн зуухаа өндөр үнээр шахаж суудаг юм бол бүү мэд.

Ер нь хоолоо ч хийдэг, дуулаацаж ч болдог, утаа гардаггүй зуух санаачлаад хийчих сайн инженер байгаа авч, түүнийг нь ойлгоод батлаад мөнгийг нь гаргаад өгчих сайн дарга алга даа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих