Бємбєгєрєєс хашраагvй НАРАНТУУЛ

Галын дєл єєдєє гэдэг ч бизнесийхэнд бол энэ нь гамшиг. Єдгєє ч хэл ам нь тасраагvй байгаа “Сапу” худалдааны тєвийг шатахад олон гал унтраах анги ажилласан ч хvчин мєхєстєж,  хэдэн арван хvний хvч хєдєлмєр нvдний ємнє vнсэн товрог болж байлаа. Амин зуулгаа залгуулах гэж, бизнесээ єргєжvvлэх гэж их бага хэмжээний зээл авч худалдаа эрхэлж байсан наймаачид амьдралаа дээшлvvлэх биш харин ч бvр давхар давхар єрийн дарамтанд орж vлдсэн юм. Адгын зарга арав хоног гэдгийн vлгэрээр “Сапу” тодотголтой Алтангаар хохиролоо барагдуулах гэсэн иргэдийн хэрvvл тэмцэл нэг талаас, нєгєє талаас “Би ч гэсэн хохирсон” гэж мэдэгдэх Алтан хатагтайн хариу мэдэгдэл жил тойрон хэвлэл мэдээллийнхний гол сэдэв байлаа. Тухайн vед “Сапу” худалдааны тєв ашилалтанд ороод удаагvй байлаа. Их хєлийн газар болох “Бємбєгєр” худалдааны тєвтэй хаяа дэрлэн vvд хаалгаа нээснээс ч тэр vv “Сапу” ашиг орлого ихтэй байна гэж тооцоолсон олон ч наймаачид худалдааны тєвд жижиг булан ч болтугай авахаар улайрч байсан.

Агуулахын тvрээс єндєр ч олдоц муу байснаас тvрээслэгчид лангууныхаа ард бараагаа хураасан байсан нь галын vеэр “давхар шатахад” хvргэсэн юм. “Сапу”-гийн хохирогчид дэндvv даварч байна, алга дарам зайд арван хэдэн саяын бараа яаж багтдаг юм гэсэн нэг хэсэг байхад нєгєє хэсэг нь бvр ямар талбайд ямархан хэмжээний бараа багтахыг тооцоолоод гаргачихсан хоёр талцан маргалдаж байсан нь саяхан. Гэхдээ энгийн иргэд хохирсон уу гэвэл хохирсон. Ямартай ч бизнесийн салбарт томоохон сургамж болохуйц “Сапу”-гийн дуулиан Алтан захирал наймаачдын хохирлыг барагдуулсанаар намжив.

Энэ vеэр иргэдэд учирсан хохиролыг л ярьж байсан болохоос дахин ийм том хэмжээний гал хотын тєвд гарвал яах бэ гэдэг талаар хэн ч ямар нэг зvйл яриагvй нь гайхалтай. Худалдаа vйлчилгээний газрууд ємнє нь ямар нэгэн галын асуудал байхгvй гэсэн тодорхойлолтоор л хяналт шалгалтыг аргацаадаг байсан бол сvvлийн vед эсрэгээрээ болж байгаа нь сайшаалтай. Гэвч гал гарсаар…
Худалдааны тєвтэй холбоотой бас нэг гал бол 13 дугаар хорооллын “Ийст” худалдааны тєвийн дээд давхарыг авч одсон юм. Гал гарсан шалтааныг цахилгаанаас vvдэлтэй гэж мэргэжлийнхэн тогтоогоод намжсан. Гэтэл саяхан энэ сарын 22-ны єдєр Монголын хамгийн том худалдааны тєв болох Нарантуул захын арын хаалганы ойролцоох айлын хашаанд байдаг тээш хадгалдаг контейнерт гал гарч олон хvн хохирлоо.

Харамсалтай нь энэ хэрэг намжих шинжтэй. Ер нь галыг унтраасан гээд л хэрэг дарагддаг болох бололтой. Нарантуул худалдааны тєвийн эрхэм захирал УИХ-ын гишvvн Ж.Сайхансамбуу энэ тал дээр ямар нэг зvйл хийхгvй байгаа нь миний ємчийн талбайд гал гараагvй л бол надад падгvй гэж суугааг илтгэх. Гарсан гаЛын асуудлыг Нарантуулаас салгаж авч vзэх боломж vнэндээ байхгvй. Учир нь Нарантуул захын эргэн тойронд байдаг гэр хорооллын айлууд нь Нарантуул захын агуулахын vvргийг гvйцэтгэдэг нь илэрхий.

Захынхны хийх ёстой тээш хадгалах агуулахыг хашаандаа ажиллуулсан айлуудыгч буруутгах юун. Гал гарсан шалтгааныг мэргэжлийнхэн тайлбарлахдаа хогийн цэгт хог шатааснаас болсон гэж тайлбарлаж байгаа. Энэ нь яг vнэндээ анхны хэрэг биш аж. Урьд ємнє нь тэр хавийн айлууд гал гарч болзошгvй байгаа талаар холбогдох хvмvvст мэдэгдэж байсан ч тэдний хэлсэнийг хэн ч тоогоогvй. Олон хавар нэгэндээ гэдэг л болсон юм байх. Энэ асуудал ингээд намжлаа гэж бодоход дахин гал гарахыг vгvйсгэхгvй. Нарантуул захаар єдєртєє 10 мянга гаруй хvн тогтмол vйлчлvvлдэг гэсэн албан бус мэдээлэл байдаг.

Тэгвэл уг худалдааны тєвийн томоохон нэг объектод гал гарсан тохиолдолд хичнээн хvний амь амьдрал сvйрэх бол гэж бодохоос ч аймаар. Vнэндээ гал гарахгvй гэх баталгаа алга. Гал гарсан гэх хашаанд очиход шатсан контейнер дотор шатсан зvйлийг овоолж тавьсан байлаа. Хашааны vvдээс авахуулаад тээш хадгалдаг амбаар контейнер гээд нийт арав гаруй агуулах сав харагдана. Шатсан контейнер дотор ажлын хувцас, эсгий гутал, утасны цэнэглэгч, чихэвч зэрэг жижиг цахилгаан бараанууд харагдана. Нарантуул захын тээш хадгалалт ямар vнэтэй байдаг хэр хангалттай байдаг талаар Нарантуул худалдааны тєвийн єргєтгєлийн зохион байгуулагч Ж.Нямаасvрэнгээс тодруулахад “Гал гарсан гудамжинд байрлуулсан контейнеруудыг хувь хvмvvс ажиллуулдаг учраас бидэнд хамаагvй” гэсэн юм.

Тэгвэл бараа агуулах сав нэмж барих талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ гэхэд тэрээр байгаа зай талбайдаа хангалттай тээш агуулах сав тавьсан байгаа гэлээ. Гэвч тvvний ярьсанчлан агуулах хангалттай биш байгаа нь хойд талынх нь хоёр, гурван гудамжны айлуудын хашаанд тавьсан контейнеруудыг харахад тодорхой байв. Монгол Улсын хамгийн том худалдааны тєвийн агуулах савны жишиг ийм байхад бусад худалдааны тєвvvдийн аюулгvй байдал нягтралшлийн талаар яриад ч хэрэггvй биз ээ. Єнєєдєр нэг айлын хашаа нилээд хэдэн хvний хєрєнгє мєнгє vгvй болчихоод байхад харъяалагдах мэргэжлийн байгууллагууд ямар нэг зvйл огт хийхгvй байгаа нь дахин “Сапу”-гаас сургамж аваагvйг батлах шиг.

Н.Бэлгvтэй


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.