Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нар Хамуг Монголын хөдөлмөрийн намаа байгуулж, Н.Энхбаяраас хариугаа авав

Н.Энхбаяр, М.Энхсайхан нар эвсэл байгуулснаа зарласан нь МАХН-ын төлөө хүчин зүтгэгсдийн сэтгэлийн шархыг сэдрээж орхив бололтой. Цагтаа Н.Энхбаярын хамаг “гал тогоо”-г барьж, МАХН хэмээх шинэ намыг байгуулахад голлох үүрэг гүйцэтгэж асан Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нар өнгөрсөн бямба гаригт нам байгуулж, Н.Энхбаяраас бүрмөсөн өрх тусгаарласнаа албан ёсоор зарлалаа. Хамуг Монголын хөдөлмөрийн намыг ийнхүү байгуулсан нь Н.Энхбаяраас салсныхаа дараа санасан санаа байсан нь ийнхүү биелэлээ олов. Тус нам анхны их хурлаараа дүрэм, мөрийн хөтөлбөр, тунхаглал баталж, Дээд шүүхэд бүртгүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн ХМХН-ын даргаар С.Молор-Эрдэнийг, намын цэцийн даргаар Ц.Шинэбаярыг сонголоо. Цэц гэдэг нь бусад намынхаар бол Удирдах зөвлөл бололтой. Энэ намын хувьд Дээд шүүхэд 24-т бүртгүүлэх жижиг намуудын нэг болох нь.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.