УИХ-ыг 99 гишүүнтэй болгох заалтыг Үндсэн хуульд тусгахаар төлөвлөжээ

Монголын намрын улс төр бужигнаанаар эхлэх нь тодорхой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг юм шиг явсан эрх баригч хоёр нам Сонгуулийн хуулиас болж талцаж мэдэхээр байгааг эх сурвалж өгүүлж байна. Сөрөг хүчнээ Засгийн газарт “урьсан” МАН-ыхан 52:24 буюу мажоритар давамгайлсан төслөө зүтгүүлж, АН харин одоогийн УИХ-ын үед анх удаа сөрөг хүчний үүргээ гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг намрын чуулганыг завсарлага авч эхлүүлэхээр төлөвлөж буйг улс төрчид ярьж байна. Дашрамд дурдахад, Үндсэн хуульд оруулахаар бэлтгэж байгаа заалтуудаас нийгмийн дунд эргэлзээ төрүүлж мэдэхээр нь УИХ-ын бүрэлдэхүүнийг өргөтгөх тухай асуудал юм. Одоо яригдаж буй хувилбараар УИХ-ыг 99 гишүүнтэй болгохоор төлөвлөж байгаа ажээ.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих