Салбараа самарсан хүн эрүүгийн хуулийг ингэж самарлаа

Эрүүгийн болон  Зөрчлийн хууль ирэх оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.  Монголын нийгмийг шоронжсон байсныг өөрчилж олон улсын жишигт хүрсэн сайн хууль болсон хэмээгдэж байгаа ч хуулийн хавтсыг лавшруулан сөхөөд алдааг нь харвал бас л нөхөж, засч баршгүй ашиг сонирхол нуугдаж байгааг академич, хуульч С.Нарангэрэл ил гаргаж иржээ.

Аливаа улсын Эрүүгийн хуулийг Үндсэн хуулиас бусдынх нь эцэг хууль гэж нэрлэдэг. Учир нь, энэ хуулиар Монголын ард түмний язгуур эрх ашигтай холбоотой, Монгол Улсын хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг гэмт халдлагаас хамгаалж, юуны өмнө хохирогчийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьдаг. Хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, нэр төр, өмчийн бүх хэлбэр, байгаль орчин, нийгмийн дэг журам, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг гэмт халдлагаас хамгаалдаг. Иймээс Эрүүгийн хуулийн үзэл баримтлал юуны өмнө хохирогчдын эрх ашгийг гэмт халдлагаас хамгаалж чадаагүй. Эрүүгийн хуулиар нэгдүгээрт, Монгол Улсад ямар хэргийг гэмт хэрэг гэж тооцох, хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хэлбэр, хэмжээний ял ногдуулах вэ гэсэн хоёр үндсэн асуудлыг зохицуулдаг. Гэмт хэргийн үндсэн шинж, ялын тухай хуульчилсан тодорхойлолтууд нь шинжлэх ухааны үндэслэлттэй, уламжлалаа хадгалсан, дэлхий нийтийн жишигт хүрсэн байх шаардлагыг төсөл хангаж чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Хууль зүйн сайд байхдаа салбараа самарчихсан хүн Монгол Улсын Эрүүгийн хуулийг дахиад самарчихлаа гэж зориуд онцлон хэлмээр байна.  Энэ гишүүн төрсөн хүүхдээ бусдад хууль бусаар үрчлүүлж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь хэвлэл мэдээллээр нэгэнт илэрхий болсон. Даган мөрдөж буй Эрүүгийн хуульд хүүхэд хууль бусаар үрчлүүлэхийг гэмт хэрэгт тооцсон. Гэтэл шинэ хуулиар гэмт хэрэг биш болгочихлоо. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө үйлдсэн хэргийг хууль тогтоогчийнхоо эрхийг хортойгоор урвуулан ашиглаж, гэмт хэрэг биш болгож байна. Иймд шинэ Эрүүгийн хуулийг батлуулахад зарим нэг гишүүн хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм гэжээ.

Хуулийн автор хэмээн өөрийг сурталчилж яваа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг  хуулийн салбарт хөтлөн оруулж өнөөдрийг албан тушаалд хүрэх замыг нь засч өгсөн буурал багш худлаа хэлэхгүй нь лавтай. Хэдийгээр шавьдаа хоцрогдсон хэмээн цоллуулж байсан ч  хуулийн салбартаа толгой хуульчдын нэг хэвээр байгаа. Өнөөдрийн УИХ-д сууж байгаа хуульчдыг бүгдийг нь бэлтгэсэн хүн. Өнөөдөр энэ хүн ийм хуульч бэлтгэсэндээ харамсаж суугаа.

Энд Х.Нарангэрэл хуульчийн хэлсэн үгнээс дахин сануулахад хүүхэд хууль бусаар үрчлүүлэх гэмт хэрэг биш болж байна гэдэг  байгаа. Үнэхээр ийм бол гарах үр дагавар нь ямар аймшигтай болохыг  төсөөлөхөд ч бэрх.  Мөн салбараа самарсан хүн Монгол Улсын Эрүүгийн хуулийг дахин самарлаа гэдэг. Хууль зүйн сайд Д.Дорлигжав Х.Тэмүүжингийн самарсан салбарын хөл толгойг олох гэж нэлээд асуудал болж байгаа гэж хэлж байсан. Тэгвэл дараагийн парламент, Хууль зүйн сайд мөн л самар хуулийг нь  засах гэж бөөн ажил болох нь. Энэ хооронд эгэл жирийн олон мянган иргэн хохирно гэсэн үг. Хэт онолын ажил амьдралын практикгүй хүн салбар хариуцах, хууль боловсруулах чмар  хор уршигтай болохыг энэ цаг хугацаа харуулж байна.

Хуульч хүн тэр дундаа мэргэшсэн хууль хуулийн цоорхой,  хувь хүний ашиг сонирхол нуугдсан эсэхийг олж харна. Мөн Х.Тэмүүжинд аягатай хоолноосоо хуваан өгч байсан багшийнх нь хувьд хатуу үгээ ийнхүү удаа дараа дайж байгаа биз. Тэрээ өмнө нь  “Би Х.Тэмүүжинг Монгол Улсын Их Сургуулийн багш болгосон, ажил амьдралын захад залгуулсан хүн  мөнөөс мөн. Тэр бүү хэл магистрантурт сурч байхдаа над дээр орж ирээд “Багшаа би эхнэр хүүхдээ тэжээх цалин мөнгө байхгүй, хувийн компаниуд хуулийн зөвлөхөөр ажилладаг юм уу “ гэхээр нь “уг нь би чамайг магистрантур төгсөхөөр чинь багш болгоё гэж бодсон юм. Чи хэрвээ хувийн компанид ажиллаад явах юм бол эргээд багш болоход хэцүү байх болно. Тийм учраас миний  хувийн жижиг төсөл байдаг. Тэрнийхээ цалинг би чамд өгье” гэж хэлээд жил гаран өөрийнхөө цалингаар цалинжуулж байсан юм” гэсэн байдаг. Ингэж амьдралынх нь замыг засч өөрийн хүүхэд  шиг хандаж байсан багш руу хатуу үгээр нулимж байгаа Х.Тэмүүжин  хуульд өөрийн ашиг сонирхлыг оруулах, цаашлаад юу ч хийж магадгүй хүн бололтой.

С.Сартуул

Эх сурвалж: Times.mn


URL:

Нэр: ҮНЭН ШҮҮ Огноо: 17 December 2015

ТЭМҮҮЖИН ОРОН ГАРАН ХҮН ШҮҮ ДЭЭ.ЯАЖ ДАРААГИЙН ПАРЛАМЕНТАД ҮЛДЭХИЙГЭЭ Л БОДОЖ СУУГАА МЭДЭЭЖ 2 ДАХЬ УДААГАА КВОТООР ИХ ХУРАЛД СУУХГҮЙ .ХЭЦҮҮЛ ДАВАА ХҮЛЭЭЖ БАЙНА ДАА.ТЭМҮҮЖИНГИЙН ЯРИАГ СОНСООД БАЙХАД АМЕРИКИЙН ХУУЛИЙН ТАЛААР ӨГҮҮЛЖ БАЙГАА ОРЧУУЛГАТАЙ КИНО Л ГАРААД БАЙНА ГЭЖ ХАРДАГ ШҮҮ. МОНГОЛ АМЬДРАЛААС ТАСАРХАЙ

Нэр: Зочин Огноо: 17 December 2015

Тэмүүжин энэ багшаа хэлэх хэлэхгүй үгээр доромжилж их л тэнэгтсэн дээ. Дахиж гишүүн болохгүй бол аавын хар гэрт суух хүн дээ.

Нэр: Snooker Огноо: 17 December 2015

Монгол улсыг Цагдаагийн бүгд найрамдах улс болгохгүй гэсний төлөө түүнийг яахаас ч буцахгүй хүмүүс байхад яаж ч өөрчлөлт хийж чадах билээ. Мөнгө ноён биш хүн ноён байх нийгэмлэгийн үндэс суурийг босгох гэхээр мөнгөөр бүх зүйлийг хэмждэг амьдардаг хүмүүс хууль дүрэмийн дагуу болчих вий гээд үхтлээ айж байгаа нь мэдэгдсэн дээ. Тэмүүжинг дэмжиж байна. Бид ардчилсан хүний нийгэмд амьдрахыг хүсэж байгаа болохоос хэн нэгний хүслээр амьдрахыг хүсээгүй… Цагдаа нар болон мөнгөний төлөө явж буй улс төрчид больцгоо…

Нэр: Зочин Огноо: 17 December 2015

Багш нь их харж үзэж байж дээ.

Нэр: 111 Огноо: 20 December 2015

Temuujin huuliin medleg bolovsrol taaruu er ni tolgoi muutai hun dee. sumnii hongio barij gyij baij gishuun bolson.

Сэтгэгдэл бичих