Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр шинээр баригдаж буй авто замуудыг шалгаж байна

МХЕГ-ын авто замын хяналтын чиглэлийн 2011 оны төлөвлөгөө, газрын даргын баталсан 01/149 тоот удирдамжийн дагуу Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай Ховд, Баян-Өлгий, Завхан, Архангай шинээр баригдаж буй авто зам, замын байгууламж, нисэх буудлын онгоц хөөрч буух зурвас, уурхайн ашигт малтмал хил рүү тээвэрлэх авто замын барилга угсралтын ажилд Монгол улсын “Авто замын тухай”, “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль болон холбогдох хууль, норм, дүрэм, журам, стандартын шаардлагын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалтыг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн хийж эхлээд байгаа ажээ.

Энэхүү хяналт шалгалтанд улсын төсвийн хөрнгөөр баригдаж буй Өвөрхангай аймгийн Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км, Хархорин -Хужирт чиглэлийн 16 км, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 57 км, Нарийн тээл-Баянхонгор чиглэлийн 50 км, Говь-Алтай- Баянхонгор 128 км, Ховд-Дарви чиглэлийн 100 км, Ховд аймгийн Булган -Үенч-Алтай сум чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Баян-Өлгий аймгийн Өлгий –Цагаан нуур чиглэлийн 40 км, Завхан аймгийн Донойн нисэх буудлаас Улиастай чиглэлийн 35 км, Архангай аймгийн Тариат сумын Халзанбүргэдэй –Солонготын даваа чиглэлийн 100 км, Хануйн гүүр Халзанбүргэдэй чиглэлийн чиглэлийн 59,8 км, Их тамир сум- Хануйн гүүр чиглэлийн 37,5 км, Архангай аймгийн Цэцэрлэг -Хархорин чиглэлийн 29,9 км хатуу хучилттай авто замууд мөн иргэний нисэхийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгийн нисэх буудлын онгоц хөөрч буух зурвасууд, Уул уурхайн байгууллагын өөрийн хөрөнгөөр барьж байгаа “Алтайн хүдэр” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Цээл сумын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168 км, “Мон Эн Ко” ХХК-ийн хөрөнгөөр баригдаж буй Дарви- Хөшөөтийн уурхай чиглэлийн 29 км, Хөшөөтийн уурхай –Ярантын боомт чиглэлийн 307 км хатуу хучилттай авто замууд, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих Ховд аймгийн Манхан чиглэлийн 85,3 км, Ховд аймгийн Алтай, Мөст сумдад баригдах Тэмээн Хүзүү –Бага Улаан даваа чиглэлийн 110,8 км, Өлгий – Хашаат чиглэлийн 60,0 км хатуу хучилттай авто замууд тус тус хамрагдах ажээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.