Палестины ерөнхийлөгч Махмоуд Аббас эх орондоо ирлээ

Палестины ерөнхийлөгч Махмоуд Аббас эх орондоо хүрэлцэн ирээд байна. Тэрээр НҮБ-н ерөнхий ассамблейн чуулганд оролцсон юм. Палестин НҮБ-н бүрэн эрхт гишүүн болохыг хичээж байгаа. Гэхдээ израйльтай харилцаа холбооны асуудлаа шийдвэрлэсний дараа л НҮБ-н гишүүн орон болох ёстой.

Хэдэн мянган палестинчууд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхийг шаардан гудамжинд бослого гаргаж байгаа юм. Аббас цугласан олон нийтэд хандаж хэлэхдээ “ Бид тусгаар тогтнолоо энх тайвны замаар олж авахаа хүсч байгаагаа илэрхийлсэн. Бид ямран нэгэн хэлэлцээр шийдэлд хүрч чадаагүй.

Бид олон улсын хууль дүрмийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн хэлэлцээрийг л зөвшөөрөх болно” гэжээ. Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаняаху палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ, НҮБ, европын холбооноос израйль палестиныг энх тайвны хэлэлцээр байгуулахыг шаардсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих