“Лалын улс”-ын санхүүгийн эх үүсвэрийг таслан зогсоох шийдвэр гаргав

17-нд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл терроризмын эсрэг сангийн сайд нарын анхны хурлыг хуралдуулж, холбогдох арга хэмжээ авч “Лалын улс” зэрэг террорист бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэрийг таслан зогсоох шийдвэрийг санал нэгтэй баталжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун: “Лалын улс” зэрэг террорист бүлэглэл хууль бусаар нефтийн худалдаа, хүн барьцаалах, дарамт сүрдүүлэг хийх, хүн наймаалах, соёлын дурсгалт зүйлсийг нууцаар худалдах зэрэг гэмт ажиллагаа үйлдэх замаар мөнгө олж буйгаар барахгүй, нийгмийн харилцаа, хэвлэлийнхнийг ашиглан хүн элсүүлж, хөрөнгө цуглуулж байна. Террорист бүлэглэл өдөр ирэх тусам олон янзаар хувирч байна. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг түүний өмнө явах шаардлагатай байна гэж онцолжээ.

Тогтоолын дагуу, Аюулгүйн зөвлөл урьдын “Аль-Каида бүлэглэл” хэмээсэн хориг тавих нэрсийг “Лалын улс” болон “Аль-Каида бүлэглэл” болгон өөрчлөхөөр шийдсэн байна. Аливаа улс орнууд “Лалын улс”, Аль-Каида бүлэглэл, холбогдох хувь хүн, групп, аж ахуйн нэгжийн хөрөнгө мөнгийг царцаах, аяллыг зогсоож, зэр зэвсэг нийлүүлэхийг хориглохыг тогтоол улс орнуудаас шаарджээ.

\Ренчинсоо\

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих