Ромын папын хамгаалагч руу бууджээ

Германы Эрфурт хотод Ромын пап XVI Бенедиктийг энэ сарын 24-ний бямба гаригийн өглөөгүүр ном айлдаж байх үед нэгэн үл таних эрэгтэй хамгаалагчийг нь буудсан байна.

Тэрбээр хэд хэдэн хамгаалагч руу нь буудсан бөгөөд нэг хамгаалагч хөлдөө хөнгөн шарх авсан байна. Шархадсан хамгаалагч пап ламаас 600 метрийн зайд байжээ. Германы цагдаагийнхан сэжигтнийг баривчлаад байна.

Харин үйл явдлын талаар Ромын пап өөрөө ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Түүнчлэн Германы хэд хэдэн хотод ажиллах төлөвлөгөөгөө ч өөрчлөөгүй аж.

84 настай Ромын пап энэ сарын 22-ноос Герман дахь албан ёсны айлчлалаа эхэлсэн бөгөөд энэ нь тус улсад хийж байгаа түүний анхны айлчлал юм.

Б.Нар


URL:

Сэтгэгдэл бичих