Зэрлэг амьтдад хужир тавьж өгчээ

Завханд 2015 онд ан амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцлийг сайжруулах зорилгоор таван тонн хужир байгальд тавьж биотехникийн ажил хийжээ.

Тухайлбал Яруу сумын Зүйлийн мандаа, Бага шунт, Тосонцэнгэл сумын “Хөх толгойн даваа”, “Тооройтын даваа”, Идэр сумын “Индэртийн ар”, Мандахын ар”, “Дээд онгорхой” зэрэг газруудад хужир тавьсан байна. Эдгээр газруудад цоохор ирвэс болон янгир, буга олноор нутагладаг байна.

Б.Мягмарсүрэн

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих