Өвөрхангай аймгийн Уянга сумаас эртний хирсийн толгой олджээ

Өвөрхангай аймгийн Уянга сумаас эртний хирсийн толгой олджээ. Хирс нь эртний сүүн тэжээлт амьтан бөгөөд эдүгээ дулаан оронд л цөөн тоотой үлдээд буй нэн ховордсон амьтан юм.

Манай орны нутгаас олдсон энэ толгойн яс нь 84 см-ийн урттай ажээ. Тус нутагт алт олборлох үйл ажиллагааны үеэр эртний энэ олдвор олдсон байна. Уг олдворыг эдүгээ палеонтологичид судалж эхэлжээ.

Б.Галт

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих