Эрүүл мэндийн салбар Н.Энхбаярын амбицаас дор уу

Эрүүл мэндийн салбар өнөөдрийг хүртэл эзэнгүй хэвээрээ л байна. Шийдлийн Засгийн газарт багтах албан тушаалын хуваарилалтан дээр Н.Энхбаяр ганцаараа бүжиг эргэж байна. МАХН-аас Эрүүл мэндийн сайдад Л.Жамбалжавын нэрийг өргөн барьсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээж авсангүй. Н.Энхбаярын хувийн эмч Л.Жамбалжав яам удирдах нь гэсэн шүүмжлэлээс болж Ерөнхий сайд татгалзсан ч байж мэднэ.

МАХН-ынхан ч Л.Жамбалжавыг сайд болгохоор улайрч зүтгэсэнгүй. Үүнд мэдээж шалтгаан бий. МАХН-ын дарга Н.Энхбаяр гэнэтхэн л  Шадар сайдын суудалд залармаар санагдсантай холбоотой.  Яг л айлын эрх хүүхэд дуртай тоглоомоо авахаас нааш уйлахаа зогсоодоггүйтэй адилхан дүр зургыг Н.Энхбаярын үйлдлээс харж болохоор байгаа юм. Төр гэдэг улстөрчдийн наймааны газар болсныг сүүлийн хэдэн хоногийн үйл явдлаас тод харж болохоор байна.

Цагтаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаярыг оймсыг нь гозолзуулахад чухал үүрэг гүйцэтгэж байсан.Удалгүй өршөөж буйгаа сүр дуулиантайгаар мэдэгдсэн бол өнөөдөр түүний өмнө өнгөтэй, өөдтэйгөө дэлгэчихээд жижгэрч сууна.  Н.Энхбаяр Шадар сайд болж, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилох нь гэсэн шуум шаргал ордноор нэг тарсан ч энэ таавар биелэлээ олсонгүй.

АН-ын зарим гишүүд Н.Энхбаярыг албан тушаалд томилохыг хатуу эсэргүүцсэн учраас олны үг оргүй болж таарлаа. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг хайчин гал дунд орчихоод хаачихаа мэдэхгүй зогсч байна. Нэг талаас намынхан нь Н.Энхбаярт Шадар сайдын үнэр ч өгч болохгүй гэсэн хатуу даалгавар өгч нөгөө талаас “Шударга ёс” эвслийнхэн намын даргад нь албан тушаал өгөхгүй бол Засгаас гарч ч магадгүй хэмээн бойкотлож эхэллээ.

Энэ үл ойлголцлоос болж, Эрүүл мэндийн салбар эзэнгүйдэж гүйцлээ. Ард иргэдийн эрүүл мэнд, амь нас гэдэг улстөржилтөөс үнэ цэнэтэй гэдгийг хэдэн дарга нар ойлгоосой. Н.Энхбаярыг шадар болгох уу, Ц.Оюунбаатарыг сайдаар томилох уу гэж хоорондоо цэц булаалдаж байх зуурт Эрүүл мэндийн салбар эзэнгүйдэж, эрдэнэт хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна. Н.Энхбаярын амбициас дор Эрүүл мэндийн яам гэж байж болох уу.

С.Пуужин


URL:

Нэр: Бөхөө Огноо: 21 December 2015

Эрүүл мэндийн салбар Энхбаярын амбицаас дээр юм бол ажлыг нь өгөөд хийлгэх хэрэгтэй ш дээ. Монгол хүмүүс өөрөөсөө илүү, дээгүүр гэж бодсон бүгдийг дарж байдаг. Дарж дийлэхгүй бол урваж хувилдаж эх орноо худалдаж ч байгаад хамаагүй эрх ашгаа хамгаалж ирсэн бэлэн түүхтэй ард түмэн шүү дээ. Энийг төрийн хар хайрцагны бодлогодоо тооцож явахгүй бол Баярцогт, Баяр шиг нөхдүүд урваж худалдаад энэ эх оронд минь үлдэх юм үгүй болох нь. Бодлого буруу явбал биднийг нэгэн үе эрхшээлдээ байлгасан “Манж” гэдэг улс лугаа болох тул анхаар!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Нэр: иргэн Огноо: 21 December 2015

Тэгээд н энхбаяраас айгаад яахав дээ ерөнхийлөгч хийж бсн хүнээс айх юун та нарын хэнээс нь ч дээр шдэ.

Нэр: Anonymous Огноо: 21 December 2015

хамгийн хоцрогдсон салбар бол эрүүл мэндийн салбар юм хАРИУЦСАН НАМ НЬ Л МУУ БНА ДАА

Нэр: Anonymous Огноо: 21 December 2015

bitgi tarhi ugaah geed bai .mal gej bodoo yu.

Нэр: irgen Огноо: 21 December 2015

ENHBAYAR TSEVER MONGOL HUN.

Нэр: zochin Огноо: 22 December 2015

enkhbayaraas uhtlee aih yum. urd ni hoshnog dolooj baisan bol odoo dahiad dolooh geed bna uu? sursan yumiig suraar booj boldoggui yum. ta naraar dahiad hoshnogoo doloolguulna daa. ta nar dolooh l bno. bi enkhbayariig demjij bna. songuuliar MAXH g demjih bno

Нэр: zochin Огноо: 22 December 2015

Erunhiilugchuu ene novshiig neg musun shorootoi hutgaad shorond hiigeed ugnuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.