Улаанбаатар Төмөр Зам ХНН “луу унжив уу”эсвэл “ВЕТ” компани мөнгө завшсан уу

Манай цахим хуудаст барилгын ажил эрхэлж байсан 40 гаруй иргэний төлөөлөл хандлаа. Тэд Дорноговь аймгийн Сайншанд хотод барилгын ажил эрхэлдэг ажээ. Сайншанд хотод баригдаж буй Улаанбаатар Төмөр замын ажилчидын 70 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж буй “ВЕТ” компанийнхан 40 гаруй ажилчидынхаа цалинг тавилгүй гурван сарын нүүр үзсэн байна.
Төмөр замын ажилчидын орон сууцны барилгын ажил энэ оны тадугаар сарын сүүлээр эхэлсэн ч одоог хүртэл ажилчидынхаа цалинг тавилгүй өдийг хүрчээ. Цалинг тавихгүй байгаа шалтгааныг “ВЕТ” компанийн захирал Н.Эрдэнэбилэг гэгч, “Захиалагч Улаанбаатар-Төмөр зам компаниас хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагаас цалинг тавих боломжгүй байна. Та нарын цалинг тавина, байж бай” гэсэн хариултыг өгдөг байна.
Одоогоор ажилчидын цалингаа тавьж чадахгүй байгаа тус компанийн барьж буй барилгын ажил зогссон байна. Олон сар ажиллаж цалингаа аваагүй иргэдийн тайлбарлаж буйгаар “Бид анх барилгын ажил эхлэхэд л ажиллаж эхэлсэн. Зуны гурван сар гаруй ажилласан хөлмөрийнхөө хөлсийг авч чадаагүй байгаадаа харамсалтай байна. Нийт 40 гаруй хүний нэг хүн нь гэхэд дунджаар 1.800.000 төгрөг “ВЕТ” компаниас авах ёстой. Цаашид шүүхийн байгууллагад хандах бодолтой байна” хэмээж байна.
“ВЕТ” компанийн хувьд томоохон барилгын ажил гүйцэтгэж байсан туршлага цөөнөөс үзэхэд дээрх тендэрийн ажлыг хэрхэн авсан нь анхаарал татаж байна.
Ямартай ч “ВЕТ” компанийн захирал Н.Эрдэнэбилэг нь барилгын салбартаа нөлөөтэй нэгэн бөгөөд Улаанбаатар Төмөр Зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс зарласан 70 айлын орон сууцыг барих тендэрийг авч чаджээ. Тэрээр Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн удирлагуудтай ч нэлээд дотно нэгэн гэнэ.
Ажилчидынхаа олон сая төгрөгийг тавихгүй “луу унжиж” буй нь “ВЕТ” компанийн захирал Н.Эрдэнэбилэг болон Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн зарим удирдлагуудтай холбоотой бололтой.
Иргэдийн мэдэгдсэнээрэ цалин тавихыг шаардсан ажилчидаа хэл амаар доромжлон, хөөж туусан байна. Бид энэ талаар дахин мэдээллэх болно.

Т.Амур


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.