Арьс, ширний урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ

“Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу урамшуулал олгох  Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын тушаал 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гарсан.

Энэхүү тушаалаар 21 аймаг, нийслэлийн нийт 54,419  хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан

  • Бодын 159,654 ширхэг ширэнд 2,394,810,000 төгрөг,
  • Богийн 1,854,943 ширхэг арьсанд 5,564,829,000 төгрөг,  нийт 7,959,639,000  төгрөгийн урамшуулал олгохоор болсон.

Тэгвэл урамшууллын санхүүжилтийг Төрийн сангаас Монгол банкан дахь “Малчин” дансанд байршуулж, өчигдөр буюу  арванхоёрдугаар сарын 21-ний өдөр арилжааны банкан дахь малчдын дансанд шилжүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих