Уулчин Кэй Танигути ууландаа эрсэджээ

Японы нэрт уулчин Кэй Танигути өөрийн нутгийн хойд хэсэг Хоккайдо арал дээрх Куродакэ ууланд осолдож амь алджээ. Түүний шарилыг энэ 22-ны өдөр уулнаас олсон байна.


43 настай Танигути гурван хүний хамт 1984 метр өндөр ууланд аврихаар гарсан ч 21-ний өдөр холбоо тасарч тэрээр алга болсон байна. Түүнийг эрэх ажиллагаанд цагдаагийнхан, цэргийн нисдэг тэрэг, сайн дурынхан оролцсон ч тамирчныг амьд олж чадаагүй гэнэ.

Кэй Танигута 2007 онд  Эверестэд авирсан бол Төвдийн 7756 метр өндөртэй Камет уууланд өмнө нь хэнч гараагүй зүүн талаас нь авирсан анхны уулчин болж байсан юм.
Мөн хамгийн шилдэг уулчдад олгодог францын “Алтан мөс зүсэгч” шагналыг хүртсэн анхны эмэгтэй уулчин юм.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих