Дунд сургуулийн 13 хvvхэд хордлогод оржээ

-Тэд vдийн цайнаасаа хордсон байж болзошгvй гэнэ- Дунд сургуулийн нэг ангийн 13 хvvхэд хордсон тухай мэдээлэл манай редакцид ирсэн юм.  Эх сурвалжийн хэлж буйгаар єнгєрєгч тав дахь єдєр дунд сургуулийн хvvхдvvд олноороо хордсон гэнэ. Тодруулбал, Баянзvрх дvvргийн нутаг дэвсгэрт байрладаг “Шавь цогцолбор” сургуулийн дєрєвдvгээр ангийн нэгэн бvлэгт 13 хvvхэд хордлогод орсон аж. Уг мэдээллийн мєрєєр тус сургуулийг зорьсон юм.

Vдийн цайнд єгсєн нэрсний шvvснээс хордсон гэв
“Шавь цогцолбор” сургууль нийслэлийн Баянзvрхдvvргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг бєгєєд найман жилийн 30 дугаар сургууль, 10 жилийн 69 дvгээр сургуулиуд нэгдэж “Шавь цогцолбор” нэртэйгээр vйл ажиллагаагаа явуулдаг аж. Биднийг тус сургууль дээр очих vед хичээл завсарласан байлаа. Энэ vєэр зарим хvvхдvvдээс хордлогын талаар асуухад, “Манай сургуулийн дєрєвдvгээр ангийн хvvхдvvд хордсон гэсэн. Тэд єнгєрсєн тав дахь єдєр vдийн цайнд єгсєн нэрсний шvvснээс хордсон юм байна лээ. Манай багш тэгж ярьж байсан. Бvр 13 хvvхэд хордсон гэнэ лээ. Тэдний гурав нь одоо эмнэлэгт байгаа гэсэн” гэв. Хvvхдvvд хордсон тухай мэдээллийг тодруулахаар “Шавь цогцолбор” сургуулийн захирал Д.Тунгалагтай уулзах гэсэн боловч тэрээр ажил дээрээ байсангvй. Тиймээс бага ангийн хичээлийн эрхлэгчтэй нь уулзах гэсэн боловч бас л ажил дээрээ байхгvй байна гэсэн хариуг vvдний жижvvрээс авсан юм.

Сургуулийн удирдлагууд хvvхдvvд хордсон мэдээллийг нууцлаж байв
Хvvхдvvд хордсон мэдээллийн талаар албаны хvнээс тодруулах гэсэн ч холбогдох хvмvvс нь ажил дээрээ байгаагvй тул сургууль дээр байсан зарим багш, ажилчдаас энэ талаар асуусан юм. Харин тэдний ихэнх нь хордсон хvvхдvvдийн тухай ярихыг хvсэхгvй байв. Харин сургуулийн хоёр ажилчдын ярьж байгааг санаандгvй сонссон юм. Тэд “Тав дахь єдрийн vдийн цайнаас хордсон хvvхдvvдийн асуудлаас болж, єнєєдєр vдийн цай єгєєгvй гэж байна. Vдийн цайнд єгч байгаа бvтээгдэхvvнийг шинжилж байгаа юм байх. Хvvхдvvдийн гvйлгэх, хордлого авахыгалийг
тэр гэх вэ. Гэхдээ олноороо хорддог нь л асуудал vvсгээд байгаа юм байлгvй дээ” хэмээн ярилцаж байв. Ингээд тус сургуулийн бага анги хариуцсан сургалтын менежер н.Нямсvрэнгээс утсаар дараах асуултад хариулт авлаа.

-Танай сургуулийн хvvхдvvд хордсон тухай мэдээлэл байна. Энэ талаар єєрєєс тань тодруулах гэсэн юм?
-Тийм асуудал байхгvй.

-Нэг ангийн 13 хvvхэд vдийн цайнаасаа хордсон. Гурав нь эмнэлэгт хэвтэж байгаа юм биш vv?
-Тэдгээр хvvхдийн хувьд хордож сvйд болсон юм
байхгvй. Зарим хvvхдvvд гvйлгэсэн нь vнэн. Тэдний хувьд бие султай хэдэн хvvхэд байсан юм. Vдийн цайг бага ангийн 10 гаруй бvлгийн 600-аад хvvхэд ууж хэрэглэсэн. Бусад нь зvгээр л байгаа. Єнєєдєр л гэхэд би сургуулийнхаа эмчтэй бvх ангиудаар явж vзлээ. Хордож барьсан асуудал яригдахгvй байна. Тийм асуудал байхгvй гэв. Хvvхэд хордож эмнэлэгт хvргэгдсэн гэсэн мэдээллийг тэрээр ийнхvv тайлбарласан юм. Эндээс vзэхэд сургуулийн удирдлагууд vдийн цайнаас хордсон хvvхдvvдийн тухай нууцлахыг хичээж байгаа нь илт байгаа юм.

Ямартаа ч албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ” Энэ сарын 23-ны vдээс хойш “Шавь цогцолбор” сургуулийн 4 дvгээр ангийн хvvхдvvд хордлогод орж эмнэлэгт хvргэгдсэн. Тус ангийн хvvхдvvд vдийн цайнаасаа хордсон байж болзошгvй. Хvvхдvvд тэр єдєр vдийн цайндаа компот, гурилан боов идсэн байна. Тиймээс Баянзvрх дvvргийн эрvvл ахуйн байцаагч хvvхдvvдийн vдийн цайнд хэрэглэсэн бvтээгдэхvvний дээжнээс авч шинжилгээнд єгєєд байгаа юм. Юунаас болж нэг ангийн хvvхдvvд олноороо хордлого єгєх болсон ньодоогоор тодорхойгvй байна. Шинжилгээний хариу ирэх дрлоо хоногт гарна” гэсэн юм.

С.ВАНСЭМБЭРVV


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих