ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН УРИАЛГА

995357_944008782356337_5286204022525089183_n
Монгол Улсыг задлан хуваах Сонгуулийн хуулийг дэмжихгүй

Монгол Улс шинэ Үндсэн хуулиараа тунхагласан олон ургальч үзэл, нийгмийн шударга ёсыг нутагшуулахын тулд амаргүй сорилттой тулгарч байна.
Улс төрийн намууд сонгуулийн бүсчилсэн тойрогт өрсөлдөхөөр АН, МАН улайран зүтгэж, УИХ-ын Сонгуулийн хуулийг хүч түрэн хэлэлцэж эхэллээ.
Холбооны улсуудад хэрэглэдэг сонгуулийн системийг Бүгд Найрамдах засаглалтай нэгдмэл Монгол Улсад туршин, уг чанартаа АН, МАН-аас бусад нам сонгуульд шударгаар, эрх тэгш өрсөлдөхийг хаан боогдуулж байгааг эсэргүүцэн уриалга гаргаж байна.
Нэгдмэл Монгол Улсыг ийнхүү улстөрийн сонгуулиар хуваан задлах ажиллагаа нь цаашид төрийн нэгдсэн бодлого алдагдах, улмаар Үндэсний нэгдмэл байдалд туйлын хор хөнөөл дагуулах болно.
Улс төрийн нам нь бүс нутгийн нам, тухайн бүс нутгийн олонхийн эрх ашгийг хамгаалагч нам, ястны бүлгийн нам, эдийн засаг, бизнесийн тодорхой эрх ашгийн бүлэглэлийн өрсөлдөөн болон хувирах аюултайг ухамсарлан УИХ-ын сонгуулийг бүсчлэн явуулах саналаасаа татгалзахыг УИХ-ын АН, МАН-ын бүлэгт харъяалагдах гишүүдэд уриалж байна.
Улс орны хөгжилд хор хөнөөл авчирах энэ аюултай шийдлийг сөрөн зогсож, улс төрийн бусад дэвшилтэт хүчнүүд, дэмжигч иргэдтэйгээ хамтран тэмцэхийг МАХН-МҮАН-ын Шударга ёс Эвсэл, Бие даагчдад уриалж байна.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ
2015.XII.24

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.