Улаан хуудас авсандаа шаралхаж, нүүр рүү нь өшиглөжээ

Туркийн доод лигийн “Саньяспор”, “Далликаспор” багуудын тоглолтын үеэр спортод байж боломгүй нэгэн явдал болжээ. “Саньяспор” багийн тоглогч Мехмет Дегирменчи өрсөлдөгч багийнхаа тоглогчийн хөл  рүү өшиглөн унагаасан бөгөөд  энэ алдааг харсан шүүгч шүглээ үлээн түүнийг улаан хуудсаар торгосон байна. Гэтэл мань эр “Улаан карт хараад худлаа унасан” гэж газар хэвтэж буй тоглогчийн нүүр рүү хүчтэй өшиглөжээ.

Газар хэвтэж байсан тамирчин тархиндаа хүчтэй доргилт авсан түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн байна.

Энэ үйл явдлын маргааш нь “Саньяспор” багийн зүгээс Мехмет Дегирменчиг багаасаа хөөж байгаагаа мэдэгдсэн бол Туркийн хөлбөмбөгийн холбоо насан туршид нь хөлбөмбөг тоглох эрхийг нь хасах шийтгэлийг бэлтгэж байгаа ажээ. Мөн түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна.


URL:

Нэр: Зочин Огноо: 24 December 2015

Новшийн гайтай, бааштай новш өөрөө эхэлж балиартаж. Ийм юмнууд хорвоогоор дүүрэн. Хоншоортой эр хайран байна.

Сэтгэгдэл бичих