НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн Э.Бат-Үүл даргыг гүтгээгүй болох нь тогтоогджээ

НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд хэвлэлийн хурлын эхэнд, “Саяхан хотын дарга Э.Бат-Үүл, биднийг өөрийг нь гүтгэсэн гэж хуулийн байгууллагад хандсан. Тус гомдлынх нь хариу Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э.Бат-Үүл даргад болон бидэнд ирсэн. Мэдээж, НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн Э.Бат-Үүл даргыг гүтгээгүй болох нь тогтоогдсон” гэсэн юм.

Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн өөрийг нь ор үндэслэлгүйгээр гүтгэн, гүжирдсэн гэсэн гомдлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гаргасан. Тус гомдлыг нь мөрдөн байцаагч шалгаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй хэмээн үзэж прокурорт шилжүүлсэн. Харин прокуророос НИТХ дахь МАН-ынхны “Э.Бат-Үүл төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан” гэсэн мэдээллийг гүтгэлэг биш, Э.Бат-Үүл даргын ажилд үнэлэмж өгч байгаа хэлбэр гэж дүгнэж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан аж.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих