Л.Пүрэвбаатар УБТЗ-ыг өөрийн вант улс болгосон уу?

Монгол улсын хууль, эрх зүй гэж гууль болоод байна гэдгийг манайхан дээр дооргүй л хэлж ярьдагч, түүнийг зориглон шийдвэрлэх хүн одоо хүртэл гарсангүй. Харин нэгэн байгууллага, яам, салбарын дарга нар л хуулийг өөрт ашигтайгаар өөрчилж тэндээ “ВАНТ УЛС” байгуулах гэж оролдсоор л… Түүний нэг нь УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар.

Гэтэл саяханаас УБТЗ-ы дарга Л.Пүрэвбаатар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын хувьцааг БНХАУ-ын талд тодорхой хэмжээг нь шилжүүлэхээр болсон тухай Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хаяглаж “Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээг 2014 оноос эхэлсэн.

Хоёр тал тус хөтөлбөрийн төслийн ихэнх заалтуудыг тохирсон хэдий ч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-ын үл хөдлөх өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эдгээр хоёр асуудлууд Оросын талтай саналын зөрүүтэй байгаагийн улмаас хөтөлбөр өнөөг хүртэл байгуулагдаагүй байна.

Тухайлбал, 1949 оны хэлэлцээрийн тухайд хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томъёоллыг тохироод байсан. Гэвч сүүлийн үед Оросын тал тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, хөтөлбөрийн төслөөс хасах саналаа илэрхийлээд байна.

Оросын тал үүнийг тайлбарлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг (УБТЗ ХНН)-ийн дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна.

Монгол Улсын Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэлцээг зогсонги байдалд оруулж байна. Иймд Л.Пүрэвбаатарын энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, зохих хариуцлага тооцохыг хүсье.” Хэмээн ховыг олон нийтийн сүлжээгээр цацлаа. Үүний хариуд Зам тээврийн сайд М.Зоригт гадаад хэргийн сайдын саналыг дэмжиж байгаагаа дурьдахдаа “Л.Пүрэвбаатар нь өөрийн дураар ийм ташаа зүйл ярьж, хувийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийсэн нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын улстөр, эдийн засгийн харилцаанд үл ойлголцлыг үүсгэсэн хариуцлагагүй үйлдэл гэдэгтэй санал нэгтэй байна.” гэж мөн л сошиал ертөнцөөр хариу барьлаа.

Ийнхүү УБТЗ-ын дарга гэж хэн бэ? Гэсэн асуултыг олон нийтийн дунд асуулт болгон үлдээсэн юм. Учир нь салбарын сайд болоод Монгол улсын гадаад хэргийн сайд түүнчлэн монгол улсын хуулиас дээгүүр аашлах Л.Пүрэвбаатарыг хорьж тогтоох эрх мэдэлтэн тутмаг болсон үнэнийг дэлгэлээ.

УБТЗ-ын даргаар сонгогдсон даруйдаа л шахуу улсын хөрөнгийг завшигчаараа дуудуулсан тэрээр өнгөрсөн хавар улсын хөрөнгөөр буюу 2 тэрбумаар байр, түүнчлэн “Ханбүргэдэй” худалдааны төвөөс гутал, хогийн шүүр, сав авсан гээд л АТГ-т нилээдгүй ээрүүлсэн. Мөн төмөр замын дарын суудалд суугаад л халаа сэлгээг өөрийн дураар хийж чадварлаг мэргэжилтэнгээ өөрийн хүрээнийхэн болоод Монгол Улсын Ерөнхий сайдын хүмүүсээр сольж цус сэлбэсэн гэдгийг зарим нэгэн эх сурвалжууд дурьдаад байгаа.

Тэгэхээр Ерөнхий сайдаар хамгааллуулсан Л.Пүрэвбаатарын эрх мэдэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг өөрийн Вант улсыг байгуулахад нэн тохиромжтой үүр болгож чадсан бололтой.

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих