Сүхбаатар-Улаанбаатарын зам дахь Баясгалантын даваа хаагдахад хүрчээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалантын давааны зам хаагдаж, хот хоорондын автомашин зорчиход хүндрэл үүсчээ.

Улаанбаатар хотоос гарсан суудлын автомашин тус аймагт хүрч чадалгүй буцаж байгаа талаар албаныхан мэдээллээ. Хоёр хоногийн өмнөөс ОБГ-ын бүрэлдэхүүнийг тус суманд ажиллуулж эхэлжээ.

Одоогоор тухайн сумын нутагт байрлах зам ашиглалтын компани болон ОБГ-ын ажлын хэсэг зам цэвэрлэх ажлыг хийж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих