Чингис бондоос хэн ч “идээгүй”

http://www.bolod.mn/Upload/news/d8f83236-7f9d-4c2f-a08c-aee7601d4918.jpeg

-”Чингис бонд”-ын мөнгөнөөс таван сая ногоон байтугай таван сая төгрөг дутаагүй гэлээ-

Эдүгээ 2015 оны сүүлчийн өдрүүд үргэлжилж байна. Өмнө нь Чингис бондын хөрөнгөөс 5.4 сая ам.доллар сох дутсан гэх мэдээллийг УИХ-аас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын ажлын хэсгийг ахалсан гишүүд “цацаж”, Хөгжлийн банкныхан “Биднийг гүтгэж байна” хэмээн мэдэгдэж байлаа.

Гэвч тус банкнаас ямар ч мөнгө дутаагүй учир тэд нэр нүүрээ “эргүүлэн” олж авч байгаа бололтой. Үндэсний Аудитын газрын дүгнэлт гээч нь өөрийнхөө шийдвэрүүдийг ч жертв болгож өнөөдрийн энэхүү шийдвэрийг гаргавбололтой.

Тухайн үед Үндэсний аудитын газрын дүгнэлт олон нийтэд ил болоогүй, зөвхөн УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өөрсдөд байгаа мэдээллийнхээ хүрээнд хоёр тал болон талцаж, эцэстээ аль аль нь “Чингис бонд”-оос санхүүжилт аван бизнесээ дэмжсэн болж буруутгагдсан билээ. Тэгвэл энэ удаа эрх баригчаараа АН-ынхан дийлсэн бололтой.

Харин Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүнгээр дараах дүгнэлт гарчээ. Үүнд Чингис бондын хөрөнгөөс 5.4 сая ам.доллар дутсан, улсын төсвөөс бондын зардалд 5.4 сая ам.доллар нэмж гаргасан гэх асуудалд, Бонд гаргахтай холбогдон гарах зардлыг бонд гаргагч өөрөө хариуцаж зардлыг өөрийн хөрөнгөөс шууд төлдөг, эсвэл бондын хөрөнгөөс суутгуулан тооцож төлдөг.

Чингис бондын хөрөнгөөс 5.4 сая ам.доллар дутсан, Засгийн газар дотоод эх үүсвэрээс нэмж санхүүжилт гаргасан асуудал байхгүй гэжээ.

Үүгээр бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхний мэдээлэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хэлсэнчлэн “Мэдээлэл дутуугаас бодитой дүгнэлт гараагүй” гэх байр суурийг нь баталгаажуулж байгааг харж болно. Нөгөө талаас хууль тогтоогчид ажилдаа хариуцлагатай байж, хэлэх үгэндээ бодолтой хандахгүй бол нийгэмд буруу ойлголт төрүүлж, УИХ-ын нэр хүндийг унагааж байгааг ч бодох цаг нь болсон нь харагдаж байна.

Тэгэхээр “Чингис бонд”-оос хэн ч идээгүй байж таарах нь. Тоглоомтой л асуудал шиг.

М.Дэлгэр


URL:

Нэр: aagii Огноо: 28 December 2015

eronhii audit geed omhiircon heden nownuudd hezee maania unshuulah boldooo ard tumen huleej bnaaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.