Мэндчилгээ

Монгол түмэндээ тусгаар тогтнолоо дахин сэргээж, туурга тусгаар улсаа зарласны 104 жилийн түүхт ойн мэнд хүргэж, энх тунх, дүүрэн жаргалтай байхын ерөөл дэвшүүлье!

Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний олон жилийн шаргуу тэмцлийн зүй ёсны үр дүн байлаа.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал хэдийгээр тусгаар тогтнолын ололтыг бүрэн бататгаж чадаагүй ч 1921 оны Ардын хувьсгалын угтал болсон юм.

Монголын ард түмэн Монгол Ардын Намын удирдлагаар 1921 оны Ардын хувьсгалын ялалтыг хангаж, улмаар улс орныхоо тусгаар тогтнолыг бататган, дундад эртний хоцрогдсон байдлаас орчин цагийн дэвшил хөгжилд түүчээлэн авчирсан билээ.

1990 оноос Монгол Улс шинэ сонголт хийж, ардчилал, зах зээлийн жам ёсны гольдролоор дэвшилтэт  хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж байна.

1911, 1921 оны хувьсгал, 1990 оныардчилсан өөрчлөлт шинэчлэл нь харилцан  амин шүтэлцээтэй үйл явц бөгөөд Монголчууд бидний хамтын оюун ухаан, үйл ажиллагааны үр дүн, бүтээл хэмээн үнэлэх учиртай.

2011 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгтухайн үеийн Төр засгийн шийдвэрээр өндөр ач холбогдол өгч улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн явдал нь түүхээ тодотгон мөнхжүүлсэн чухал үйл явдал болсон юм.

Үндэсний хувьсгал, тусгаар тогтнолын 104 жилийн ой бол бидний Монголчууд оюун санаа, хүч, эе эвээ хичээж чадвал амжилт ялалтад хүрч, сэргэн мандаж чаддагийн жишээ, түүхээс сургамж авч, улс орноо хүнд байдлаас гаргаж, дахин сэргэхэд зоригжуулах ой санамж болж байна.

Энэхүү түүхт ойг хамтдаа хүндэтгэн тэмдэглэхийн ялдамд 2016 оны түүхэн чухал жилд хариуцлагатай сонголт хийж, улс орноо дахин сэргээхэд хамтдаа зүтгэцгээе!

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд


URL:

Нэр: Шоглож байх шив дээ Огноо: 28 December 2015

Хотын газрыг Бадамжунайтай хамт зарж дууссан этгээд. Багахангайгаас дуудаж хотын мэр болгосон улаан хацарт Батбаяр нь баригдаад, яав?

Нэр: Зочин Огноо: 30 December 2015

МАН дарга аа солимоор байна. Ийм нэр хүндгүй хүнээр толгойлуулаад унахын зондон гээч болно доо. Эсвэл энэ бас Н. Энхбаяр шиг салж өгдөггүй нөхөр юм шиг байгаа юм даа

Нэр: тэнэг Огноо: 30 December 2015

Нархан хотхоны 51 дүгээр байрний 11 тоотын Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм

Сэтгэгдэл бичих