”Хурд”-ын Д.Ганбаяр МУУГЗ боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль шагнал гардууллаа.

Тодруулбал, “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхоролд Монгол Улсын гавьяат багш, Мото спортын дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Жүдоч, ОУХМ Ж.Сумьяа нарт Монгол Улсын гавьяат тамирчин, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, ДБЭТ-ын хөгжимчин Ж.Цэцэгээ  нарт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, УИХ-ын гишүүн А.Бакейд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол, тэмдгийг нь гардуулав.


URL:

Сэтгэгдэл бичих