Алдарт порно жүжигчин багш болохын тулд 22 мянган хүний гарын үсэг цуглуулжээ

Дэлхийн насанд хүрэгчдийн кино үйлдвэрлэлд Рокко нэрээрээ нэрд гарсан Италийн алдарт порно жүжигчин Рокко Сиффреди  боловсролын салбарт шилжихээр шийджээ. Гэхдээ тэрээр дунд сургуульд тоо физик бус харин бэлгийн боловсролын хичээл заах хүсэлтэй байгаагаа улсынхаа Боловсролын яаманд мэдэгдэж сайдад өргөдлөө албан ёсоор өгчээ.

Тэрээр сексийн салбард олон жил зүтгэхдээ хуримтлуулсан туршлагадаа үндэслэн өсвөр үеийнхэнд бэлгийн зөв боловсрол мэдлэг өгч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.  Гэхдээ алдарт порно жүжигчний саналд Боловсролын яам хариу өгөөгүй тул улсынхаа Дээд шүүхэд гомдол гаргахаар гарын үсэг цуглуулах ажилдаа оржээ.

Италийн хуулиар иймэрхүү асуудалд өөрийг нь дэмжсэн 100 мянган хүний гарын үсэг цуглуулж чадвал Дээд шүүх өргөдлийг нь авч хэлэлцдэг аж. Рокко одоогоор 22 мянган гарын үсэг цуглуулж чаджээ.

Энэ ажилд нь шүтэн бишрэгчид нь сайн дураараа тусалж байгаа гэнэ. Тэрээр порно кино үйлдвэрлэлийн салбарт ажиллах хугацаандаа нийтдээ 1300 гаруй насанд хүрэгчдийн кинонд тоглосон.

Proextender v3


URL:

Сэтгэгдэл бичих