Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.


2015 оны 12 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ., Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 хэм, Дорнодын тал нутгаар 14-19 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны 12 дугаар сарын 30-наас 1 дүгээр сарын 03-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр, 1, 2-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 1,2-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих