Улстөрчдийн зарласан хайраар шорлог хийх үү

http://www.bolod.mn/Upload/news/%D1%85%D0%BE%D1%80%D1%85%D0%BE%D0%B35.jpgСонгууль дөхсөнийг гэрчлэх мэт Улстөрчдийн “УХААНТАЙ эсвэл УХААНГҮЙ ҮЙЛС” ард түмнээ доромжлоод байх шиг. Өмнөх шиг ээ л атга чихрээр хүүхдийн нүд хуурдаг аргыг хэрэглээд хол явахгүй болсон гэдгийг ойлгохгүй байна уу. Эсвэл бүр ойлгохыг ч хүсэхгүй байна уу?

Ард түмэн нь ухаан суугаад ард түмний төлөөлөл болоод шудрага ажиллачих нэгнийг эрэлхийлж байхад харин улстөрчид нь улам л доройтож ухаанд нь ухна ишиг үхсэн мэт увайгүй аашилж байгаа нь өрөвдөлтэй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат нутгийн зон олондоо өөрийн зурагтай 40 битонбэлэглэж, О.Магнай нүүрсээр бэлэг барьж, мөн хоолны дараах десерт, Л.Эрдэнэчимэг нэгжээр ард түмнийхээ гарыг цайлгалаа. Харин цаашид ямар гишүүн юу өгөхийг таахын аргагүй.

Энэхүү ар араасаа хөврөх бэлэгнүүдийг харсан шооч нөхөд битон ирлээ, нүүрс ирлээ, десерттэй боллоо одоо хэн нэгэн нэр горилогч мах өгчихвөл нийлүүлж байгаад ШОРЛОГ ХИЙЖ болохоор боллоо хэмээн наргиж сууна. Энэ ч аргагүй биз ээ.

 Улстөрчдийн зарласан хайраар ШОРЛОГ ХИЙХ ҮҮ

Ард түмэндээ хайр зарлах хугацаа 6 сар гарангийн хугацаа үлдлээ. Тэгэхээр ямар ч хамаагүй аргаар саналыг худалдаж авах гэж улайрсан улстөрчдийн цуваа хэсэгтээ л САНТА-гийн үүрэг гүйцэтгэнэ биз ээ.

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


URL:

Нэр: Зочин Огноо: 3 January 2016

Ганбатын шанага цэргийн 339 дүгээр ангид ирсэн шүү

Нэр: Зочин Огноо: 3 January 2016

Хоолны шөлөө
хутгах шанага нь Баянхонгорын цэргийн ангийнханд бүгдэд байгаа. Цолмон сайдаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.