Барилгаас унаж гэмтжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны 26 дугаар байрны дөрвөн давхраас хүн унаж гэмтжээ.   Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О /34 настай, эрэгтэй/ барилгын дөрөвдүгээр давхраас нэгдүгээр давхрын өргөтгөл дээр унаж хүзүү, нуруундаа гэмтсэн байсныг буулган яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Б.Хүлэг


URL:

Сэтгэгдэл бичих