Ирэх оны аяллын онцлох чиглэлд Монгол улс багтжээ

Ирж буй 2016 онд аялах шилдэг 16 улсыг CNN агентлаг санал болгожээ. Үүнд аялал жуулчлал, түүх соёлоороо дэлхийн өнцөг булан бүрт байгаа жуулчдын сонирхлыг татаж буй Энэтхэг, Гондурас, Уганда, Мадагаскар зэрэг улс орнууд багтжээ. Мөн энэхүү жагсаалтад Монгол улс багтсан байна.

ОХУ, БНХАУ-уудын дунд оршдог Монгол Улсыг Их эзэн Чингис хаан үүсгэн байгуулсан. Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай энэ улс ид шидийн мэт алтан элстэй говь нутагтай.

Үүнээс гадна нуур, элсэн манхан, хавцал, тал нутаг зэрэг байгалийн үзэсгэлэнт тогтоцууд нэгэн зэрэг байдаг. Жилийн дөрвөн улиралд малаа даган нүүдэллэн амьдардаг жирийн нэгэн нүүдэлчин айлын аж ахуйтай танилцах боломжтой гэжээ.

Монголын Засгийн газар 2020 он гэхэд орон нутгийн бүх аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоор зорьж байгааг онцолсон байна.

Хэзээ аялахад тохиромжтой вэ: 5-9 дүгээр сард аялах, эрийн гурван наадам үзэхийг санал болгосон байна.

П.Энхбаатар

Эх сурвалж: ФАКТ.мн


URL:

Сэтгэгдэл бичих