МАН-ын бүлгээс Ерөнхий сайд, сайд нарт шинэ оны бэлэг барилаа

МАН-аас Ч.Сайханбилэгт зориулан өчигдөр шинэ жилийн бэлэг барилаа. Тэдний Засгийн газарт барьж буй бэлэг “Хямралын гацуур” аж. Энэхүү бэлгийнхээ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ бэлэг бол Монголын ард түмний эрх баригчдаас хүсч байгаа хүсэлт. Бид уламжилж байна” хэмээлээ.

Уг бэлэгний ил захидал дээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт та ажилтай орлоготой монгол хүн гэж зарласан. Ажилтай орлоготой монгол хүмүүс ажилгүй болж, сэтгэл санаагаар унаж байна. Та эрүүл чийрэг монгол хүн гэж их ярьсан.

Эрүүл мэндийн салбар жинхэнэ утгаараа дампуурч байна…” гэж бичсэн байна. Энэхүү ил захидал, хямралын гацууртай бэлгийг МАН-ынхан Засгийн газрын бүх гишүүдэд хүргэх аж.


URL:

Нэр: Зочин Огноо: 4 January 2016

хэхэхэхэ МАНам нээрээ хамгийн муу улс төр хийх юм. Төрийн ажлыг цалгаруулан, гацаалгүйгээр, Санаачилсан ажлыг нь самарч, явахгүй улс төр хийхээ л больчих.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.