Дуучин Ану банкнаас 41 сая төгрөг бэлнээр нь авав

Саяхны нэг өдөр дуучин Ч.Ану дүүгийнхээ хамт Монгол банкны хажуугийн Голомт банкнаас 41 сая төгрөг авчээ.

Хугацаагүй хадгаламжаасаа мөнгө гаргуулсан тэрээр  теллер руу инээмсэглэн их мөнгө авч байгаад нь бишрэх харцаар хар гэсэн аятай янз бүрийн аяг гаргасан гэх.

Харамсалтай нь өдөрт тэр байтугай их мөнгөн дунд ажилладаг теллерт тийм ч сонин биш байсан нь мэдээж. 200 шахам саяын үнэтэй машинаа ээжийнхээ мөнгөөр аваад гэж хэнэг ч үгүй залдаг, ер нь бол хаагуур юу хийж явдаг нь олны нүдэнд ил Анугийн дансанд 41 сая төгрөг хэн хийв, Ану түүгээр юу хийв?

Дуулаад ийм баян амьдардаг бол Анугаас олон жил дуулсан чадалтай хоолойтой бусад дуучид өдийд Холливудынхний зиндаанд амьдарч таараа. Тэгэхээр манай хүний олсон, үрсэн мөнгө нэг тийм хоёрдагч замаар ороод байгаа нь ойлгомжтой байгаа биз. Бүх эрхтэнээ хиймэл болгох зорилт тавьсан аятай байнга мэс засалд орж татуулж хасуулж байдаг тэр цомгийнхоо мөнгөөр ингэж дургидаг гэвэл захын хорооллын нусгай жаал ч саваад уначихна биз. Ийм байж залууст үлгэр дуурайл болох гэж мөрөөдөх юун.

Түүнээс бусад Монгол бүсгүйчүүд толгойгоороо амьдарч чадаж байгаа хойно.


URL:

Сэтгэгдэл бичих